Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Б.Бат-Өлзий: Малын сэг зэм дээр улстөржилт хэрэггүй

Дорнод аймгийн Матад сум, Эрдэнэбадрах баг, 19 дүгээр талбайн урд хоёр газарт устгалын цэг байгуулан 154 бод, 240 бог зээр 65 сэг зэмийг бөөгнүүлэх ажил хийгдэж байна. Цаашид сумын баг тус бүрд устгалын цэг үүсгэн сэг зэмийг бөөгнүүлэн цэвэрлэж халдваргүйжүүлэх ажил хийгдэж байгаа аж. 
2024-04-03

Зургаан аймгийн 17 суманд цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудын, 6 аймгийн 17 суманд цагаан зудын, 7 аймгийн 13 сум, нийслэлийн 1 дүүрэг цагаанаар зудархуу байна. 
2024-04-03

 Нуурын эрэгт боогдсоноос болж олон тооны сугас, хадран үхсэн гэв

Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн, судлаачаас бүрдсэн зургаан хүнтэй баг тухайн газарт ажиллаад, загаснууд гаднын ямар нэг нөлөөгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж дүгнэлээ. Гол, нуур хөлдөх, гэсэх үед ийм явдал тохиох нь бий. Гэхдээ ШУА-ийн Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр дээж авсан. Одоо үхсэн загаснуудыг нуураас гаргах, устгах, ойр орчмыг нь ариутгах ажлыг зохион байгуулж байна. Хорогдсон загаснуудын 90 орчим хувь нь Алтайн сугас, үлдсэн нь хадран байсан” гэв.
2024-04-03

Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна.
2024-04-03

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-03

Аялал жуулчлалын чуулган энэ сарын 15-21-ний өдрүүдэд болно

"Монголд зочлох жил 2023-2025" үйл ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний хооронд "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-04-02

Зудын эрсдэл буурсан ч шар усны үер нэмэгдэх төлөвтэй байна

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өгөв. Түүний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан долоон см орчим байгаа нь зудын эрсдэлийг бууруулж харин шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав.
2024-04-02

Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх сургалтын нэгдсэн хөтөлбөртэй боллоо

Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан, “Дэ нэйче консерванси”, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Ханнс-Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар нэгж, “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн судлаач, мэргэжилтнүүд оролцжээ. 
2024-04-02

Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулахыг уриалав

Манай улс дэд бүтцийг байгаль, зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх, байгуулах асуудлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж буй ч энэ чиглэлээр дорвитой алхам хийхгүй, ахиц дэвшил гаргахгүй байгаа. БОАЖЯ, ЗТХЯ зэрэг холбогдох яам, судалгааны байгууллагынхан хамтран 2019 оноос хойш зэрлэг амьтдад зориулсан, авто болон төмөр зам дагуух гарц, гармын хоёр ч стандартыг баталсан ч хэрэгжилт нь муу, үүний дагуу хийсэн ажил ховор буй. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан үүнтэй холбоотойгоор “Зэрлэг амьтдад зориулсан гарц, гарамтай болъё” хэмээн уриалга дэвшүүлээд байна. 
2024-04-02

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулархаг нутгаар нойтон цас орж, говийн нутгаар салхи шуургатай байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 
2024-04-01

7 аймгийн 4470 өрх шар усны үерт өртөх магадлал өндөр байна

Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 7 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна
2024-03-31

Ирэх дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна
2024-03-31

Өнөөдөр 6 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-30

Матад суманд гарсан түймрийн хамрах хүрээ тэлсээр байна

Дорнод аймгийн Матад сумын нутаг, 19 дүгээр талбайгаас 32 км зайтай газарт гал гарч, хамрах хүрээ нь улам тэлсээр байна.
2024-03-29

Шороон шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-29

Булгийн эхийг хашиж хамгаалахад зориулж 603.8 сая төгрөг хандивлажээ

“Эх дэлхийн цаг-2024” арга хэмжээнд нэгдсэн монголчууд зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулах ажилд 603.8 сая төгрөг хандивлажээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилсан эл арга хэмжээг манай улс энэ жил “Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчныг хамгаалахад оролцъё” уриан дор зохион байгуулсан юм. 
2024-03-28

БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
2024-03-28

Төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага ирсээр байна

Өнгөрсөн өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ. Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
2024-03-28