Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

 Зуд дагасан “их нүүдэл” зутруу Улаанбаатарт ачаа нэмнэ

Зуд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний хангамж гээд нийгмийн бүх салбарт нөлөөлдөг. Олон жил үе удам дамжин мал адгуулж, тогтвор суурьшилтай амьдарч байсан малчид зудын уршгаар л төв суурин газар барааддаг. Орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний статистикийг харвал зуд тохиосны дараах жилүүдэд хүн амын урсгал эрс нэмэгдсэн байдаг” хэмээн ярьсан юм. Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг хүн амын шилжилт хөдөлгөөний тоон мэдээлэл ч түүний ярьсныг батлав. 
2024-03-26

Шороогоор шуурч, 24 метр хүрч ширүүснэ

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
2024-03-26

Орон сууцны нэг оршин суугч өдөрт 115 литр ус хэрэглэж байна

Усны хэрэглээний 73 хувийг орон сууц, 14 хувийг аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, орон сууцанд амьдардаг нэг иргэний усны хоногийн хэрэглээ гэхэд л 115 литр байна.
2024-03-25

Усны дарамтад орох өндөр эрсдэлтэй орны тоонд Монгол багтав

нийт хүн амынх нь 30 гаруй хувь ийм эрсдэлд орно гэж тооцоолсон байна
2024-03-25

Баянхонгор аймгийн Жинст сумд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг.
2024-03-24

Прагийн амьтны хүрээлэнд Монголын зэрлэг амьтад “зочилно”

Прагийн амьтны хүрээлэнд маргааш нэгэн онцгой үйл явдал болох нь. Тус хүрээлэнгийнхэн 93 дахь улирлын албан ёсны хөтөлбөрөө “Монголын говь” сэдэвт үзэсгэлэнгээр нээхээр төлөвлөжээ. Энэ арга хэмжээний гол зочид нь манай оронд нутагладаг ховор, сонин зэрлэг амьтад байх гэнэ. 
2024-03-22

Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Манай улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу газар, ой, ан амьтан, ургамал, усны нөөцөөс жил бүр тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд эдгээрээс улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс 104, 2022 оныхоос 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. Үүний дийлэнх буюу 230 орчим тэрбумыг нь газар болон усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлжээ. 
2024-03-22

Өнөөдөр 4 градус дулаан байна

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-22

ХЭҮК: Экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нар дарамт, шахалтад өртөх явдал ихсэж байна

Экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нар дарамт, шахалтад өртөх явдал гарч байна
2024-03-21

Швейцарын Холбооны Улсаас 215 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол Улсад үүссэн зудын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас 215 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
2024-03-21

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах зорилго, зарчмыг өөрчлөх шаардлага гарчээ

Монгол Улс  байгаль орчны салбарыг зохицуулах 36 хуулийг баталж,  олон улсын 17 конвенцид  нэгджээ.  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Хог хаягдлын тухай  зэрэг  өргөн мэдүүлж, хэлэлцэж болох 11 хуулийн төсөл байгаа ажээ.
2024-03-21

Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна

Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.
2024-03-21

Мод үржүүлэх хүсэлтэй 50 өрхөд хүлэмж өглөө

БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг гэр хорооллын 50 өрхөд урамшуулал болгож хүлэмж, ургамлын үр зэргийг олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдахаар төсөл бичиж илгээсэн, хашаагаа “ногооруулах” хүсэлтэй айлуудад мод үржүүлэх зориулалтаар ашиглах боломжтой хүлэмжийг өчигдөр гардуулан өглөө. БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар энэ үеэр “Өмнө нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л мод үржүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол одооноос гэр хорооллын айл өрхүүд ч энэ чиглэлээр бизнес эрхлэх боломж бүрдлээ.
2024-03-21

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас болон шороон шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу гуравдугаар сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. Иймд хүчтэй цасан болон шороон шуурганы үед авах арга хэмжээний талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
2024-03-21

 2023 оны цаг уурын бүх үзүүлэлт дуут дохио хангинуулж байна гэв

Өнгөрөгч он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан 10 жилийн нэг болсон бөгөөд агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь үзүүлэлтийг 1.45 градусаар давсан. Тэгвэл нийт далай тэнгисийн 90 хувь нь хэт халах үзэгдэлд өртөж, тэдгээрийн гуравны нэгийнх нь шинж байдал, тогтоц ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн гэнэ. Европ, Хойд Америкт хэт халсны улмаас жижиг мөсөн голууд түүхэнд байгаагүйгээр эрчимтэй хайлж, устах аюулд ойртсон байна. Антарктидын мөсний хэмжээ мөн л түүхэнд байгаагүй түвшинд багасжээ. 2022 оны үзүүлэлтээс нэг сая ам км талбайгаар хумигдсан аж. Энэ нь Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй дүйхүйц хэмжээ юм байна. 
2024-03-21

ОХУ-аас 405 тонн будаа хүлээн аваад 310 тонныг нь Өвөрхангай аймагт хүлээлгэн өгчээ

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг татан авах, хуваарилагдсан аймгууд руу тараах арга хэмжээг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж, аймгийн Онцгой комисс, хилийн Алтанбулаг боомтын зөвлөлд тодорхой төрлийн үүрэг чиглэл өгч байгаа юм.
2024-03-21

Байгаль орчны засаглал муугаас зудын давтамж өсжээ

Монгол Улс 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэнээс хойш мөсөн зудын нөхцөл байдал дахин ажиглагдаагүй. Тус жил 10.3 сая толгой мал хорогдсон нь улсын нийт малын 25 хувь, 769 мянган хүн өртсөн нь хүн амын 28 хувь юм. Улаан загалмайн мэдээлснээр 220 мянган малчин өрх гамшигт өртөж, 44 мянган өрх мал сүргээ бүхэлд нь, 164 мянган өрх талаас илүүг нь алджээ.
2024-03-21

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-21