Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

 Хэрэгт шалгахын тулд БНСУ Элчин сайдаа буцаан татжээ

 БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Чой Жин Воныг томилсон тухай Гадаад хэргийн яамнаасаа гаргасан мэдэгдлийг “Ёнхап” агентлагийн цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ. Уг мэдээнд Монголд 15 сар ажилласан Элчин сайд Ким Жун Гүг солих болсон үндэслэл нь “гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан” гэх шалтгаан гэнэ. Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж буй учраас ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан аж. 
2024-03-20

“Толгойт” өртөөний даргын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж хээл хахууль авсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарч байгаа. Бид өмнөх дугаартаа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өөр нэгэн албан тушаалтных нь хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын “Толгойт” өртөөний дарга Т.Үржин бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм.
2024-03-19

86 жолооч согтуугаар жолоо барьж, 180 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ
2024-03-19

Гал түймрийн 14 дуудлага ирж, хоёр хүн түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байна

Гал түймрийн ихэнх тохиолдол ахуйн хүрээнд гарч найман айлын гэр, байшин галд өртжээ
2024-03-19

Гурванзагал суманд сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн
2024-03-19

Шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Сахилгын хороо хянав

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлтэй холбоотой хоёр ч гомдлыг Шүүхийн сахилгын хороо хяналаа. Улмаар нэгийнх нь дүгнэлтийг пүрэв гарагт хэлэлцэхээр товлов. Тодруулбал, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатарын гаргасан гомдлын дагуу Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх аж. 
2024-03-19

Баяр тэмдэглэж байгаад нэгнийхээ зодож, амь насыг хохироожээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны гуравдугаар 17-ны өдрийн 23:00 цагийн үед "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2024-03-18

Замын унаанаас хаягдсан эмэгтэйг өвсний машинд дулаацаж байхад нь оллоо

Дорнод аймгийн Халхгол сумаас Чойбалсангийн чиглэлийн унаагаар зорчиж байсан эмэгтэй бие засахаар буух үед нь жолооч мартаж, орхин явжээ. Уг явдал энэ сарын 15-нд гарсан бөгөөд тухайн эмэгтэй автомашинд гадуур хувцас, гар утсаа үлдээсэн байж. Үүнтэй холбоотойгоор хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагч, дэслэгч А.Алтаншагайгаар ахлуулсан бүлгийнхэн Халхголоос Чойбалсан хүрэх авто зам дагуу эрлийн ажиллагаа явуулж, тухайн иргэнийг өвс ачсан машинд дулаацаж байхад нь олсон байна. Тэрбээр сүлжээгүй газар байсан тул хэн нэгэнтэй холбоо барьж чадаагүй аж
2024-03-18

УБТЗ-ын албан тушаалаа урвуулсан ажилтны хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна
2024-03-18

12 хохирогчид 159 сая төгрөг олгуулах саналыг танилцуулна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал боллоо.
2024-03-17

Хорийн толгой хэмээх газар орхигдсон зорчигчийг эрэн хайж байна

Гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг Хорийн толгой хэмээх газар зорчигч бие засаад буух хооронд жолооч нь мартаад хөдөлжээ. Тэрбээр холбоо барих утас, хувцасаа машинд нь үлдээсэн тул холбоо барьж чадахгүй, эрэн хайх ажиллагаа эхэлсэн.
2024-03-16

Г.Сарангэрэлд оноосон хорих ялыг хэвээр нь баталлаа

Мансууруулах бодистой холбоотойгоор удаа дараа ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүх хэлэлцлээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмж ашиглан оруулж ирсэн мансууруулах бодисоо хүлээн аваад явж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад гурав дахь удаагаа саатуулсан юм. Тэрбээр өмнөх үйлдэлдээ гурван жил хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад удалгүй ийнхүү баривчлагдсан.
2024-03-15

Холимог тулаанч З.Шинэчагтгыг 1.350.000 төгрөгөөр торгов

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтга бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүллээ. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төв дотор иргэн М.Мөнх-Эрдэнэтэй маргалдсан аж. Улмаар түүний хамар луу нь мөргөж гэмтээсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн дүгнэснээр хохирогчийн хамрын яс хугарч, зулгаран, зөөлөн эд нь гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан байсан гэнэ. Тиймээс З.Шинэчагтгад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн байна. 
2024-03-15

Банкны үйлчилгээ "удаан үзүүлсэн" шалтгаанаар хамгаалагчийн биед нь халджээ

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Г-г 15.000.000 төгрөгөөр торгох ял
2024-03-14

“Санхүү авна” гэх зар байршуулж иргэнийг залилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуульд заасан “Залилах”
2024-03-14

Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс хүний амь хохирсон хэргүүд удаан ч гэсэн шийдэгдэж байна

Урин цаг наашилж, удахгүй барилгын компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Гэвч барилга баригч аж ахуйн нэгжүүд, тэдний туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангаагүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал нэлээд гардаг билээ. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцын барилгууд олноор барьж буйтай холбоотойгоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсанаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэрэг гарах нь нэмэгдсэн байна. Тиймээс барилгын ажил эхлэх дөхөөд буй  энэ үед сэрэмжлүүлэг болгох үүднээс зарим хэргийн жишээнд тулгуурлан мэдээлэл хүргэе.
2024-03-14

37 жолооч согтуугаар жолоо барьж, 113 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

хулгайн хэрэг 29, хүний биед халдах хэрэг 40 гарсан байна
2024-03-14

Сурагчдаас мөнгө цуглуулсан сургалтын менежер, спорт заалны түрээсийг завшсан захирлыг шалгаж дуусав

Ерөнхий боловсролын зарим сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд хууль журам зөрчиж, мөнгө завшсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулжээ. Тэднээс хоёр ч сургуулийн албан тушаалтан хууль зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлсэн гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Д.Цэвэлмааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна. Тэрбээр албан өрөөгөө тохижуулж буйдан авахын тулд тавдугаар ангийн 10 бүлэг тус бүрээс болон багш нараас тодорхой хэмжээний мөнгө хураан авчээ. Нийт хоёр сая төгрөг цуглуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан аж. 
2024-03-13