Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Аймгуудын баяр наадмын товыг өөрчилсөнд аялал жуулчлалынхан бухимдав

Дэлхийн адууны өдрийг энэ жил анх удаа тэмдэглэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн баяр наадмыг улсынхтай давхцуулахгүйн тулд долоодугаар сарын 6-9-нд болгож урагшлуулаад буй.
2026-06-23

Тэс суманд үхсэн малаас боомын халдварт өвчин авсан тохиолдол бүртгэгджээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар ЗӨСҮТ мэдээллээ.
2026-06-23

Дэлхий “хайлж” байна

Зуны аагим халуунд “Хайлж дууслаа” хэмээн цахим орчинд хошигнож, элдэв хөгжилтэй зураг хуваалцдаг хүн цөөнгүй. Гэтэл дэлхий дахинд агаарын хэм хэт дулаарах үзэгдэл нь жил бүр олон мянган хүний аминд хүрдэг ноцтой аюул болоод байна.
2026-06-23

Цахим шалгалтын улсын дундаж үнэлгээ урьдчилсан байдлаар 59.3 хувьтай гарчээ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны багш болон сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгөв. Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат “Энэ жил багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгууллаа.
2026-06-23

Хотын ОБХХУХ-ийн даргын хэрэгт гурван хүнийг албадан саатуулжээ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (АОБТГ)-ын удирдах албан тушаалтан Б.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж.
2026-06-23

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргаар ажиллаж буй Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт Нийс­­лэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.
2026-06-23

ШУТИС төгссөн юм хойно алзахгүй биз дээ

Шижигнэсэн 2197 залуу өнөөдөр доктор, магистр, бакалаврын зэргээ хамгаалж, мэргэжлийн дипломоо гардлаа. Тэдний найм нь доктор, 294 нь магистр юм. Мөн 1887 оюутан сургуулиа амжилттай төгсөж, бакалавр хэмээх эрхэм алдрын эзэд болов. Тэдгээрийн 152 нь онцлох дипломтой, 37 нь БНХАУ болон БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөж байна.
2026-06-22

Япон улс визийнхээ хураамжийг ирэх сараас тав дахин нэмэгдүүлнэ

Японы Засгийн газраас гадаадын иргэдэд олгодог нэг удаагийн виз (аялал жуулчлал, гэр бүл, төрөл садантайгаа уулзах, бизнесийн богино хугацааны)-ийн хураамжаа ирэх долоодугаар сараас эхлэн тав дахин өсгөж, 15 мянган иен болгох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа.
2026-06-22

“18 хоног” баримтат киног үзэгчдийн хүртээл болгов

“Ноорог медиа”-гийнхан сонгог­ чийн боловсрол олгох “18 хоног” хэмээх баримтат киногоо энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болголоо. Эл бүтээлд 2024 оны УИХын сонгуулийн үйл явцыг эгэл жирийн таван иргэний тус тусын өнцгөөс тольдон харуулахыг зорьсон аж. Энэхүү баримтат кино нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт болон үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлогтой. 
2026-06-22

Эцсийн шийдвэр хоёр сарын дараа гарна 

Иран, АНУ хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд Ливаныг оролцуулан бүх фронт дээр байлдааны ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Трамп Парисын Версалийн ордонд гарын үсэг зурж гарч ирээд ийн мэдэгдээд, Иран авсан үүргээ биелүүлэхгүй бол довтолгооноо шинээр эхлүүлнэ хэмээн заналхийлээд авлаа.
2026-06-22

Хотын архитекторыг нээлттэйгээр бус, хаалттай хүрээнд сонгон шалгаруулсаар байна 

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавьж, нөхрийг нь цагдан хориод буй. Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ерөнхий архитектороор Б.Батцолмонг томилжээ. Шинэ архитектор Б.Батцолмон нь Д.Сумъяабазарыг нийслэлийн удирдлага байх үеэс хотод албан тушаал хашиж, 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандартын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. 
2026-06-22

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна гэв 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарынхан ажил хаяхад хүрсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, тус салбарынхан ажил олгогч болох Эрчим хүчний яамтайгаа цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж.
2026-06-22

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай.
2026-06-22

Сэргээгдэх эрчим хүчний анхны аукционы ялагчид тодорлоо 

Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүч­ ний аукцион (нээлттэй дуудлага худалдаа) зохион байгуулж, таван байршилд нарны цахилгаан станцын төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулжээ. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар сонгож эхэлснээр бодит үнийг тогтоох тогтолцоо руу шилжиж буйг салбарынхан онцлов.
2026-06-22

ЗГХЭГ-аас ЗТЯ-ны албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага хүргүүлжээ 

Зам, тээврийн яам (ЗТЯ), түүний харьяа агентлаг болох Иргэний нисэхийн ерөнхий газарт авлигын гэмт хэрэг удаа дараа гарсаар буй. Заримыг нь шүүх шийдвэрлэж, нэг хэсэгт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай сонин энэ оны тавдугаар сарын 12ны дугаартаа “ИНЕГ-т авлигын эрсдэл өндөртэйг мэдээгүй л байна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа” нийтлэл бичиж уншигчдад хүргэсэн.
2026-06-22

“Энх тунх орчлон” компани 126 цооногийг нөхөн сэргээгээгүй байна

Өмнөговь аймагт уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт, шалгалт үргэлжилж байна. БОУАӨЯ, АҮЭБЯ, ГБХНХЯ, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, 37 аж ахуйн нэгжийг хянаж, шалгажээ.
2026-06-22

ОБЕГ: Чингэлтэй дүүрэгт гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байр шатаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар онцгой байдлын байгууллагаас тодруулахад, "Чингэлтэй дүүргийн 9-р хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86, 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8*9 метрийг хэмжээтэй байшин, залгаа 3*6 хэмжээтэй амбаар шатаж байсныг 13:11 галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв.
2026-06-22

Бортээгийн ордын олборлолтыг эхлүүлэв

Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагааг энэ сарын 20-ноос албан ёсоор эхлүүллээ. Үүний үр дүнд стратегийн ордуудад түшиглэн үндэсний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжиж, дотоодын нөөц боломждоо тулгуурлан хариуцлагатай уул уурхайг хөгжүү­ лэх таатай боломж бүрдэж буйг Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр онцоллоо.
2026-06-22