Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон
2024-05-03

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүүү хуулийн
2024-05-03

Мод үржүүлэгч аж ахуйн нэгж 452 болж нэмэгджээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, энэ хаврын Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар хамтран өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд орон даяар арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гол хөтөлбөр нь энэ сарын 11-нд Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Үүнээс гадна Ялалтын болон Тэнгэр плазагийн өмнөх талбайд модлог ургамлын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах нь
2024-05-03

Хүүхэд бусдад үрчлэгдсэнээр өмнөх эцэг, эхийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно

Хэдийгээр эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй байх боловч хүсэлт гаргагч
2024-05-03

Эм, эмнэлгийн хэрэгсэл авах хөрөнгөө завшсан албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Булган аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Энхтуяа, нягтлан бодогч М.Ууганчимэг, эмийн ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан нарт холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Эрүүл мэндийн төвийн дарга нь албан тушаалаа урвуулж, 2022 оноос хойш удаа дараа байгууллагынхаа данснаас мөнгө гаргуулж, хэд хэдэн нэр төрлийн эм, тарилга, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө Төрийн сангийн данснаас гаргуулан авсан байна
2024-05-03

Сэтгүүлчид ёс зүйгээ баримтлахыг уриаллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйг хамтдаа амлая” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Мэдээллийн урсгал хурдацтай тархаж буй энэ цаг үед сэтгүүлчдийн хийсэн бүтээл мэргэжлийн бус хүмүүсийнхээс ялгарч байх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөв. Үүний тулд сэтгүүлчид ёс зүйтэй байх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг сахиж, мэдээллийг олон талаас тэнцвэртэй хүргэх нь нэн чухал талаар хөндсөн юм
2024-05-03

Түр буудаллах цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоолоо

БОАЖЯ-наас аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуух газруудад түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ийм цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоож, газрын асуудлыг нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснийг тус яамнаас өчигдөр мэдээллээ. 
2024-05-03

Эмийн компаниас хахууль авсан байж болзошгүй албан тушаалтныг шалгаж эхэлжээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөл, чанар аюулгүй байдлыг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг өнгөрсөн сарын 15- 17-нд УИХ-аас зохион байгуулахад хэд хэдэн ноцтой асуудал дурдагдсан. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын 42 албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг нягтлахад 41 нь эм ханган нийлүүлэх аль нэг аж ахуйн нэгжтэй хамаарал бүхий болох нь илэрхий болсныг энэ үеэр танилцуулж байсан билээ
2024-05-03

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас БНСУ-ын Цахим харилцаа холбооны судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-05-03

ӨМНӨГОВЬ: Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 1,9 тэрбум төгрөг төсөвлөжээ

Өмнөговь  аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,9 тэрбум төгрөгийг төсөвлөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаар төлөвлөжээ.
2024-05-02

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-02

Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгав

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
2024-05-02

Улаанбаатар хот 22 газар 29 удаа "нүүдэллэжээ"

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
2024-05-02

PLAYTIME наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.
2024-05-02

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн тавдугаар сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.
2024-05-02

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.
2024-05-02

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгална

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хэлэлцэн баталсан байна. Уг бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, цаашид өвөл, хаврыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн гурилын нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцсон байна.
2024-05-02

Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна

Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм.
2024-05-02