Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлалаа
Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр амжилтгүй болсны улмаас эмч нар төв талбайд өчигдрөөс суулт зарлаж эхэллээ. Тэд үндсэн цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх бус, 3.5 сая төгрөг болгохыг шаардан, хоёр өдөр суулт зарлах бөгөөд хэрэв эл асуудалд холбогдох байгууллагынхан дорвитой шийдэл олохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ирэх оны улсын төсвийг эргүүлэн татаж, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-17
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.
2025-10-17
Баруун таван аймагт өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр гэв
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын хэм, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөр зудын эрсдэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг гарчээ.
2025-10-17
Монголын хүчтэнүүд Каир хотод хүч сорино
Египет улсад пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. Эл тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад насанд хүрэгчдийн 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-д “Дэлхийн цом”-ын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөхөөр Каир хотыг зорьсон юм.
2025-10-16
Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхимтай болов
СЕХ, Монгол Улсын үндэсний номын сан хамтран Сонгуулийн боловсрл, эрх зүйн уншлагын танхим байгуулснаа өчигдөр нээлээ. Сонгуулийн үйл явцтай холбоотой эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь үүний зорилго аж. Мөн уг танхимаар дамжуулан энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох юм байна.
2025-10-16
Улсын аварга тамирчин тодроход хоёр уралдаан үлджээ
Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “BAJA MONGOLIA 250” 22 дахь удаагийн уралдааны УАЗ ангилалд “ZEV racing” багийн тамирчин Э.Батнайрамдал, Я.Наранхүү нар аваргалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. “SUV” ангилалд өрсөлдсөн оролцогчдоос “Отгонтайж”, “Хангайн саарал” ХХК-ийн Ю.Эрдэнэтөмөр, Ю.Чинтөмөр нар тү¬ рүүлсэн юм.
2025-10-16
ЭХЯ: ОХУ-аас импортолдог эрчим хүч тасарч, эргээд залгагдаж хэвийн байдалд орсон
Улаанбаатар хотын бүх дүүрэгт 14.20 цаг орчимд цахилгаан тасарсан. Энэ нөхцөл байдлын талаар Эрчим хүчний яамнаас тодруулга мэдээлэл өглөө. Тухайлбал, "ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоогийн байдлаар тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусаж байна" гэлээ.
2025-10-16
Трампын “ялалтын ёслол”-ын аялал
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-ны өглөө Израилд хүрэлцэн ирэв. Тэрбээр Ерөнхийлөгчийн одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш төдийгүй өөрийнх нь санаачилгаар Иерусалим хотыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Америкийн элчин сайдын яамыг 2017 онд тийш нь нүүлгэснээс хойш еврейн улсад анх удаа айлчилж буй нь энэ.
2025-10-16
Хөшөөний доор гал түлээд шатаажээ
Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг, Баянбүрдийн тойрог дахь “Чингэлтэй дүүрэг” гэсэн хөшөө шатаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Галын шалтгаан нь хөшөөний доор согтуу иргэн гал түлснээс болсон гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгөв. Тодруулбал, энэ сарын 15-ны 05.43 цагт хөшөө шатаж буй тухай дуудлага, мэдээлэл онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад иржээ.
2025-10-16
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн яллагдагчаар татжээ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй. Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхнаас тодруулахад дараах хариултыг өглөө.
2025-10-16
Шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан эмэгтэйд зургаан сар хорих ял шийтгэлээ
Холбогдсон хэргээ өөртөө ашигтай шийдвэрлүүлэхийн тулд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, түүний туслахад хахууль өгөхийг завдсан “Укасан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Уртнасангийн гэм буруутай, эсэхийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ. Тэрбээр иргэн Т.М-д Арцатын аманд удахгүй барьж дуусах гэж буй хувийн сууц (хаус)-ыг хямд үнээр зарна хэмээн зургаан автомашин 120 сая төгрөгөөр үнэлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм байна.
2025-10-16
Цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар зөвлөлдлөө
лсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос байгуулагдсан “Хилийн чанад дахь монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн чиглэл болгосны дагуу техникийн шийдэл, туршлага судлах уулзалтыг өчигдөр (2025.10.15) зохион байгууллаа.
2025-10-16
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.
2025-10-16