Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хамтарсан сургуульд оролцох бүрэлдэхүүн ирлээ

Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч
2024-05-07

Эрт илрүүлгийн давтан үзлэг эхлээгүй байна

Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу 2022 онд эрт илрүүлгийн үзлэгтээ орсон иргэдэд энэ сарын 1-нээс давтан орох эрх нээгдсэн гэж буй. Гэвч давтан үзлэг бүх газар эхэлсэн гэж үзэж болохгүй нь
2024-05-07

"Миний анхны инженерчлэл" workshop Булган аймагт болов

Шинжлэх ухаан, технологийн сангаас хэрэгжүүлж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд Булган аймагт "Миний анхны инженерчлэл" workshop амжилттай болж өндөрлөв.
2024-05-07

Сонсголын бэрхшээлтэй иргэд хууль зүйн туслалцаа авах орчин бүрдүүлжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалах хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгуулжээ. Нийслэл, дүүргийн Прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, угтагчид, Тамгын хэлтсийн дарга нар уг сургалтад хамрагдсан байна.
2024-05-07

Монгол бичгийн уралдаанд тэргүүлэгсэд шагналаа гардлаа

Монгол Улс ирэх оны эхний өдрөөс төрийн албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах түүхэн хариуцлагатай явдал тулж ирээд байгаа энэ үед батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд уламжлал болон зохион байгуулдаг Монгол бичгийн уралдаан 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөж, өнөөдөр шагналаа гардуулав.
2024-05-07

Улсын хэмжээнд усны тоолууржилт дунджаар 93 хувь болж өсчээ

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 261,1 тэрбум төгрөг байсан улсын төсвийн хөрөнгө оруулалт 2024 онд 344,9 тэрбум төгрөг болж өссөн болохыг тодотгов.
2024-05-07

“GO MONGOLIA” арга хэмжээнд Япон улсын нэр хүндтэй төлөөлөгчид оролцов

Япон Улсын жуулчид нь Монгол орон аялал жуулчлал хөгжсөн цагаас эхлэн тасралтгүй ирж байгаа жуулчдын тоонд ордог. Хоёр орны соёл, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг тул монголчууд япон жуулчдад хүндэтгэлтэй элэгсэг ханддаг.
2024-05-07

Дуучин Акира Кобаяашийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжлөв

Японы нэрт дуучин, жүжигчин Акира Кобаяашийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тус улсын Нэрима дүүрэгт байрлах “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болсон “Go Mongolia” арга хэмжээний үеэр түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын элчийн өргөмжлөл гардуулсан аж.
2024-05-07

Ногоон технологи, хөгжилд түүчээлэгч Шааньси

Өмнөд хөрш техник, технологийн ололт амжилтаа байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж буйг Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор аялсан багийнхан газар дээр нь үзээд ирлээ. Нар, салхиар тогтохгүй устөрөгчөөс эрчим хүч гарган авахаар зоригч, газарт суулгаж хүнсний ногоо тарих арга хоцрогдох болсныг, хүн бүр хичээл зүтгэл гарга вал байгаль орчноо хэрхэн тордож, арчилж болдгийг Хятадын олон газраас харж болохоор буй
2024-05-07

ХАБЭА-н ажилтнуудад зориулсан тусгай энтертайнмент эвент болно

Аюулгүй ажиллагаа номер нэг гэдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор санаачлан хийж буй энэхүү арга хэмжээг
2024-05-07

Ой, хээрийн түймэр 3.8 хувиар өсөв

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүний 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл гэнэ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 23 хүний амь аварсан бол таван иргэн гэмтжээ. 
2024-05-07

Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
2024-05-07

Өмнөговь аймгийнхан нэг сая мод тарьж ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ажилласан байна. Дээрх хөдөлгөөний хүрээнд тус аймгийнхан 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн аж. Улмаар “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ыг баталж, 2022-2024 онд бэлтгэлээ хангажээ.
2024-05-07

Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Манай орны ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц муу, дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Энэхүү үнэлгээг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гаргажээ. 
2024-05-07

Хүүхдүүд эдгэрнэ гэсэн итгэлээр  хорт хавдартай тэмцэж байна

Аав, ээждээ эрхэлж, аз жаргал, баяр хөөр дүүрэн, цэцэрлэгтээ гүйж явсан жаал хүү өнгөрсөн оны есдүгээр сард тархины хорт хавдраар оношлогджээ. Гэнэт л зогсоо зайгүй бөөлжиж, бие нь тавгүйрхсэн хүүгээ ээж, аав хоёр нь яаран сандран Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д аваачсан байна. Хүүг тэндхийн мэдрэлийн эмч үзэж, MRI шинжилгээ хийсний дараа тархины хорт хавдартай гэсэн хүнд мэдээ дуулгажээ.
2024-05-07

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.
2024-05-07

Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.
2024-05-07

УСУГ-ынхан нэгнийгээ зүсэж гэмтээжээ

Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр салхинд гарахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулжээ. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон-ресорт” амралтын газарт УСУГ-ын ажилтан, ажиллагсад хамт олноороо амарсан гэнэ.
2024-05-07