Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Х.Номуун Ханжоуг зорино 

“Mанчестер-2023” пара усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Г.Mөнхбаярын удирдлагад “Gan sports” төвийн тамирчин Х.Номуун эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр мөн өмнөд хөршийн Ханжоуд болох Азийн пара наадмыг удахгүй зорино. 2015 оноос хойш эл спортоор тууштай хичээллэсэн тэрбээр Сингапурт өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “World para swimming-world series 2023” тэмцээнд өрсөлдөж, Азийн пара наадамд оролцох эрх авсан билээ. 
2023-07-27

Улсын аваргаар шалгарсан бөхчүүд ДАШТ-д өрсөлдөх нь 

Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ. 
2023-07-27

“Ulaanbaatar international pro” тэмцээн эхэллээ

Монголын жюү жицүгийн холбоо Арабын “AJP” холбоотой хамтран 5 дах жилдээ зохион байгуулж буй “Ulaanbaatar international pro” олон улсын бүсний ангилалтай тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
2023-07-21

Монголын бөхчүүд мастерс ангилалд тэргүүллээ 

Дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн -85, 94, эмэгтэйчүүдийн 45, -70 кг, +70 кг-ын жингээр эхэлж, Монголын шилдгүүдээс ОУХМ Б.Ариунцог тэргүүтэй, М.Сугар, ОУХМ Б.Хулан нар хүч үзэв. Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг ялж, хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга ХБНГУ-ын Дениз Крахт ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Йорданы бөх Какиш Яараг 3:0-ээр илүүрхэж, нэ-ваза төрөлд анхны медалийг авчирсан юм. Тэгвэл М.Сугар тус төрөлд Монголын багийн хоёр дахь медалийг хүртлээ.
2023-07-20

Г.Монголжин гурав дараалан ялж, хагас шигшээд шалгарлаа

Тэрбээр Азийн АШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жи Миао, Филиппиний Каила Женна Наполис, Тайландын Нучанат Сингчалад нарыг дараалан ялснаар шөвгийн дөрөвт Израиль, БНСУ-ын тамирчдын ялсантай хүч үзнэ.
2023-07-19

НҮБ, Олон улсын Олимпын хорооны хамтарсан үзэсгэлэнд оролцлоо

НҮБ-ын Женев дэх төв, Олон улсын Олимпын хороо (ОУОХ)-той хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрхлэх ажил биш? Спорт дахь саад тотгорыг эвдэхүй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2023-07-19

Г.Сугар мэлхий сэлэлтийн төрөлд түрүүллээ 

БНСУ-д Сөүл хотын зохион байгуулсан, Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манайхаас “Далайн хаадууд” клубийн тамирчин, спортын мастер Г.Сугар өрсөлдлөө. Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль зүүв. Түүнчлэн Японы Фүкүока хотод энэ сарын 23-30-нд болох “World aquatics champion­ships-Fukuoka” усанд сэлэлтийн ДАШТ-д манайулсаасдасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад ОУХМ цолтой эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлж өрсөлдөх нь. 
2023-07-19

Өсвөрийн жүдочид 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ

Хонконг Улсад зохион байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын Олон улсын тэмцээнд, Эх орноо төлөөлөн 28 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр өсвөр насны ангилалд 18 тамирчин барилдсанаас 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ.
2023-07-16

Т.Тулга дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж эхэллээ

Дэлхийн чансаа олгох 2023 оны сүүлийн тэмцээн Унгар улсад болж байна
2023-07-14

Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Тэрбээр Тайландад зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10.000 метрийн зайн гүйлтэд Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
2023-07-14

Д.Энхтүвшин ДАШТ-д оролцох эрх гардлаа

Бельгийн Антверп хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд болох гимнастикийн 52 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас хоёр тамирчин оролцоно. Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Энхтүвшинд Сингапурт энэ сарын 13-18-нд зохион байгуулсан спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн АШТ-ий чөлөөт хөдөлгөөний төрөлд амжилттай оролцсон юм.
2023-06-29

Б.Энхсаран Ханжоуг зорих ялагчаар тодорлоо

Азийн олимпын зөвлөлөөс томилогдсон тусгай багийнхан ирж, шалгаруулалтын шилдэг оролцогчийн шагналыг гардуулжээ. Тэргүүн байрт Швейцарын Лозанн хотын Бизнесийн сургуулийн оюутан Б.Энхсаран тодорч Ханжоуг зорих боллоо. Дэд байрт “Шинэ эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, гуравдугаарт “Оюунлаг” сургуулийн сурагч Д.Марал шалгарсан байна. Өмнөд хөршийн Ханжоу хотод өнгөрсөн жил болох байсан Азийн IX наадам цар тахлын улмаас хойшилсон тул Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийнхөн энэ жил есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
2023-06-29

Оюутны дэлхийн универсиад наадам эхлэхэд 29 хоног үлдлээ

Монголын оюутан тамирчид энэхүү наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний  9 спортын төрөлд 80 тамирчин, 30 дасгалжуулагч, албаны хүн, нийтдээ 110 гаруй төлөөлөгчид оролцоно. 
2023-06-29

ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ

Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин
2023-06-28

Ё.Басхүү, Б.Гончигсүрэн нар аварга болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулсан, Парисын олимпын наадмын оноо олгох “Ulaan­baatar grand slam 2023” жүдо бөхийн тэмцээн “Степпе арена”-д өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн цувралд Монголын 54 тамирчин (эрэгтэй 28, эмэгтэй 26) 44 орны 345 жүдочтой хүч сорив. Эхний өдрийн барилдаанд манайхаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хоёр бөх медалийн салхи хагалсан юм.
2023-06-26

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт өчигдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.
2023-06-20

Т.Энхжин Азийн аваргаар тодров 

Тэгвэл 72 кг-д Д.Цогзолмаа хүрэл хэсгийн барилдаанд 3:3-аар ялагдсан ч Казахстаны Анастасия Панассовичтэй медальтай үлдэх эсэх барилдаанд дахин таарч 7:6-гаар илүүрхэв. Тэрбээр 2019 онд нутгийнхаа дэвжээнд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа амжилтаа бататгалаа. 50 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Оюундарь хэсэгтээ хожигдсон ч Вьетнамын Ти-Йен Триегээс даагаа нэхэж 6:0-ээр хожсоноор хүрэл медаль зүүлээ. 
2023-06-19

Н.Батбилгүүн чөлөөт бөхийн U23 насны Азийн аварга боллоо

Бишкект болж буй 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 4 ялж алтан медалийн эзэн боллоо
2023-06-19