Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Дөрвөн тамирчин өвлийн олимпын тэтгэлэгт хамрагдлаа

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Эв санааны нэгдлээс “Милан, Кортина-2026” өвлийн наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл ОУОХ-ны Эв санааны нэгдэл нь олон улсын спорт холбоодтой хамтран тухайн улсын Үндэсний олимпын хороо, спортын холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны амжилтыг судалж үзсэний үндсэн дээр “Милан, Кортина-2026” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргажээ.
2024-05-30

Б.Гарьдмагнай өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ

Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт олон жил тоглосон, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирлын алба хашиж буй Б.Гарьдмагнай Азийн хөл бөмбөгийн холбооны про зэрэглэлтэй анхны дасгалжуулагч болов. Тэрбээр Монгол болон Катарын хөл бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдаж амжилттай төгссөнөөр ийнхүү өндөр зэрэглэл авчээ.
2024-05-30

“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлнэ

“Милан Кортина 2026” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тооны тамирчдад урт хугацааны хөрөнгө оруулалт болгон Тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар мэдээлсэн билээ.
2024-05-29

Р.Надалийн харамсалтай хожигдол

Испанийн нэрт теннисчин Р.Надаль “Ролан гаррос”-ын нэгдүгээр тойрогт ОХУ-ын А.Зверевт 3:6, 6:7, 3:6-гийн харьцаатай хожигдлоо. Тэрбээр тус тэмцээнд 14 удаа түрүүлж, 112 тоглолтод оролцоод байгаа юм. Сонирхолтой нь, тэрбээр “Ролан гаррос”-т өмнө нь гурван удаа буюу 2009 онд дөрөвдүгээр тойрогт, 2015 онд шөвгийн наймд, 2021 онд хагас шигшээд ялагдал хүлээж байв. 
2024-05-29

К.Роналду супер дээд амжилт тогтоов

Португалын супер од Испанийн Ла лиг, Италийн Сери-А, Английн Премьер лиг, Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний мэргэн бууч болоод байна. “Би дээд амжилтын араас хөөцөлддөггүй. Дээд амжилт л миний араас явдаг юм” хэмээн К.Роналду ярьжээ. Ташрамд дурдахад, тэрбээр “Реал” багт тоглож байхдаа лигийн шилдэг мэргэн буучаар гурвантаа тодорч байв. 
2024-05-29

“Би эсэн мэнд эргэж ирэх, эсэхээ мэддэггүй”

Эверестийн ноён оргилд 30 дахь удаагаа авирснаар Балбын уулчин Ками Рита хувийн дээд амжилтаа ахиуллаа. Тэрбээр эл төрлийн дээд амжилтыг 2018 оноос хойш эзэмшиж буй нэгэн.
2024-05-29

“Улаанбаатар MMC энержи”- гийнхэн дэлхийн гран при тэмцээнд түрүүллээ

БНХАУ-д болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн гран при буюу “FIBA 3x3 Zhijiang challenger” тэмцээнд Монголоос “Улаанбаатар MMC энержи”, “Завхан сайнскор” багийнхан улсаа төлөөлж өрсөлдөв. Тус тэмцээнд оролцсон багуудаас “Улаанбаатар MMC энержи”-гийнхэн хэсгээ тэргүүлсэн юм. Тэд хасагдах шатанд эзэн орны “Wuxi” багийн тоглогчдыг хожиж, шилдэг дөрөвт шалгарсан юм
2024-05-29

С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар “Парис 2024” Олимпод хүч үзнэ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өрнөж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Олимпын эрхээ хүртлээ.
2024-05-28

“Торгоны зам” олон улсын автораллид 1000 гаруй тамирчин оролцоно

“Торгоны зам” олон улсын авторалли уралдаанд урьдчилсан байдлаар 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгджээ. 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч Ховд аймагт долдугаар сарын 9-11-ны өдөр, Говь-Алтай аймагт долдугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт долдугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.
2024-05-27

А.Ананд Шанхайн багийн саналыг хүлээн авчээ

Монголын 3х3 шигшээ багийн тоглогч А.Ананд шинэ улиралд Хятадын “Шанхай Суртай” багийн бүрэлдэхүүнд нэгджээ. Тэрбээр Монголын шигшээ багийг өнгөрсөн жил Азийн цомд түрүүлэхэд, энэ жил мөнхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь олимпын эрхээ авч чадаагүй. А.Ананд өмнө нь “Сансар” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бол цаашид Шанхайн бүрэлдэхүүнд багтах аж. Эл баг Монголоос гадна сагсан бөмбөгийн хүчирхэг гүрнүүд болох Серби, Америкийн тамирчдаар хүч зузаатгажээ.
2024-05-27

Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт хүндэтгэлийн зул өргөнө

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчийн баггүй, шерпагүйгээр Эверестийн оргилд гараад буцах замдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” зохион байгуулахаар болжээ.
2024-05-27

Э.Эрхэс хоёр төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэв

Монголын усанд сэлэлтийн холбооны тамирчдын нэг ОУХМ Э.Эрхэс АНУ-ын Норт Каролина хотод болсон, ДАШТ-ий эрх олгох болон “Үндэсний олимпын багийн сорил” нээлттэй тэмцээнд оролцов. Тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтийн зайг 58 секунд 41 дольд туулж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Үүний дараа тэрбээр “Speedo sectionals-Indianap¬olis”-д үргэлжлүүлэн оролцож, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 26 секунд 39 доль, 200 метрийнхэд хоёр минут есөн секунд зургаан долийн амжилтаар улсын дээд үзүүлэлтийг тус тус эвдсэн байна.
2024-05-24

Д.Чулуунбаяр, Д.Эрдэнэтуяа нар тэргүүн байр эзэлжээ

Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит үндэсний сурын нээлтийн харваа “Чингисийн хүрээ” жуулчны баазад болов. Үүнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 75 багийн 1500 харваач цэц сорилоо. Улсын дархан, даяар дуурсах, даян, улсын мэргэн цолтнууд гарамгай, гоц, онч, тод харваачидтай хоёр өдөр ана мана өрсөлдсөн. Дээрх тэмцээнд эрэгтэйчүүдээс Баян- Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Соёмбо” багийн харваач, улсын гоц харваач Б.Энхтүвшин, улсын гарамгай харваач Х.Цогбаяр, Дундговь аймгийн Луусын харьяат, аймгийн мэргэн Б.Отгонхүү, Ховдын Дуут сумын харьяат, аймгийн мэргэн Г.Ганзориг нар 35 оноогоор тэнцсэн тул 76 метрийн зайнаас товх харвалаа. Тэднээс Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн мэргэн, “Ёл мэргэн” холбооны харваач Д.Чулуунбаяр 37 оноогоор тэргүүлсэн юм. Тэгвэл Б.Энхтүвшин II, Г.Ганзориг III байр эзлэв
2024-05-24

Парисын олимпын галт бамбар аялсаар байна

“Парис-2024” зуны олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноор буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор Газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүлэв. Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэхэд 1000 гаруй усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50 000 хүн хуран цугласан байв. Ариун бамбарын буухиаг “Лондон-2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду эхлүүлсэн бол нэрт хөл бөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, “Марсель” клубийн үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо нар үргэлжлүүллээ
2024-05-24

Архангай, Ховд аймгийнхан “Алтан цом”-ын төлөө өрсөлдөх нь

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээд Архангай аймгийнхан Өвөрхангайн бөхчүүдийг 15:10-аар яллаа. Ингэснээр Архангайнхан “Алтан цом”-ын төлөө барилдах эрх өвөртлөв. Тэднээс улсын харцага Б.Зоригтбаатар, С.Сүхбат нар тус бүр дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гурав, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр давсан. Цэргийн заан Ө.Батсуурь III тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва хоёр давснаар тус баг нийт 15 даваа авав. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ. 
2024-05-24

С.Жамбалжамц АНУ, Б.Тэгшбаяр Италид үйлдвэрлэсэн дугуйгаар уралдана

Монголын дугуйн спортын шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон “Ханжоу-2022” Азийн наадамд хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” олимпын бөөн гараат уралдаанд оролцох эрх авсан билээ. Тэрбээр Узбекистан улсад энэ сарын 27-нд эхлэх “Тоur of Bostonlig” олон өдрийн тэмцээнд дугуйн тойрог замын (трак) залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярын хамт оролцоно.
2024-05-24

Б.Гарьд Азийн аварга боллоо

Узбекистан улсад зохион байгуулсан, модон барилдааны өсвөр үе, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д зургаан орны 178 тамирчин 23 жинд өрсөлдлөө. Тивийн шилдгүүд зургаа дахь удаагаа хүч сорьсон тус тэмцээнд манайхаас хөвгүүдийн 60 кг-ын жинд С.Баянсан шагналын салхи хагалж мөнгө, 70 кг-д Б.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж 80 кг-д Б.Гарьд Азийн аварга боллоо. Охидоос 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар III байрт шалгарч медалийн тавцанд зогссон. 
2024-05-24

Дэлхийн аварга Б.Баасанхүү эх орондоо ирлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -48 кг жингийн алтан медалийн эзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Баасанхүү өнөөдөр /2024.05.23/ эх орондоо ирлээ.
2024-05-23