Тайландад өдөрт 6000 орчим хүн КОВИД-19-өөр өвчилж байна
Тайланд Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдэж, нэгдүгээр сарын 2-нд өдөр 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 оны 8 дугаарсараас хойш бүртгэгдсэн тохиолдолын хамгийн өндөр үзүүлэлт болов. Чулалонгкорны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Тира Воратанаратын Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн мэдээлэлд өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь өмнөх хувилбаруудаас илүү халдвартай BA.2.86.xBA.5 Omicron дэд хувилбарын тархалттай холбоотой гэжээ.
2024-01-09
“Ну погоди” хүүхэлдэйн кино 55 жил болжээ
1969 онд “Ну погоди” буюу “Чамайг даа” хүүхэлдэйн кино анх цацагдаж байжээ. ЗХУ-ын алдарт Союзмультфильмийн олон ангит амьтны дүрстэй хүүхдийн кино юм. Энэхүү олон ангитай (20 анги) кинонд чоно туулайг барьж идэх гэж буй үйл явдлыг адал явдалтай, инээдтэйгээр дүрслэн харуулдаг.
2024-01-08
2024 онд дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно
2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 60 гаруй улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм.
2024-01-08
Ашигт малтмал олборлогч 6 улс BRICS-т элслээ
Хөгжиж буй зургаан улсын бүрэлдэхүүнтэй байсан BRICS-ийн бүлэг 2024 онд гишүүдийнхээ тоог албан ёсоор хоёр дахин нэмэгдүүллээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Саудын Араб, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс, Этиоп, Египет зургаан улс шинээр BRICS-ийн гишүүн болж байна. Эдгээр улс ашигт малтмалын томоохон олборлогчид юм.
2024-01-08
Билл Клинтон хэвлэл мэдээллийнхнийг заналхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон сэтгүүлчдийг заналхийлэн, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутгагдсан санхүүч Джеффри Эпштейнтэй холбоотой материал бичихгүй байхыг шаарджээ.
2024-01-05
Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн байна
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.
2024-01-02