Мэргэжлээрээ гадаадад ажиллаж буй иргэдийн олонх нь Монголд ирэхийг хүсэхгүй байна
Гадаад харилцааны яамны 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байгааг дурджээ. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа гэх хариулт өгчээ.
2024-05-13
Жижиг арал болон Африкийн орнууд боловсон хүчнээ хамгийн ихээр алдаж байна
Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. FDI-ийн 179 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн дүнгээс харвал өнгөрсөн онд ур чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ хамгийн ихээр алдсан 10 орны тал нь жижиг арлын хөгжиж буй мужууд байв.
2024-05-13
Хашаандаа мод тарьж, жилд 200 кг чацаргана хураан авч байна
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Цэвэгжавын Мөнхжаргалынд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочилов. Гэрийн эзэн Ц.Мөнхжаргал Гутлын үйлдвэрт жолооч, гэргий Ж.Бямбасүрэн нь чанар шалгагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
2024-05-13
Баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр цастай
Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-13
Тайландад агаарын температур 52 хэм давжээ
Тайландад агаарын температур 52 хэм давж, урьд өмнө байгаагүй ихээр халаад байна. Хэт халалтын улмаас 61 хүн амь үрэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хөдөө аж ахуй эдийн засгийн чухал хэсэг болох зүүн хойд хэсэгт амьдардаг байжээ.
2024-05-12
Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
2024-05-12
Палестины тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Амссамблейн 143 улс дэмжив
Палестинд "шинэ эрх ба эрх мэдэл” олгох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 143 улс дэмжиж, есөн улс эсэргүүцэж, 25 нь түдгэлзсэнээр баталжээ. Санал хураалтаар Палестин нь тус байгууллагын 194 дэх гишүүн болох эрхийг хүлээн зөвшөөрсөн байна.
2024-05-12
Гудамжид бие зассан гадаад иргэдийг шалгаж байна
Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
2024-05-11
МХБ-ийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өсжээ
2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-05-11
Экологийн XX олимпиад эхэллээ
“Ээлтэй хот: Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулъя” уриан дор “Экологийн XX олимпиад” 2024 оны тавдугаар сарын 11-нд буюу өнөөдөр МУИС-ийн Номын сангийн байранд болж байна.
2024-05-11
Гүрж дэх эсэргүүцлийн жагсаалд 18-22 насны залуус идэвхтэй оролцож байна
Гүржийн парламент “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг хоёрдох удаагийн хэлэлцүүлгээр олонхын саналаар батласан. Гэвч эсэргүүцлийн жагсаал олон хоног тасралтгүй үргэлжилж, түүнд голдуу 18-22 насны оюутан залуучууд өндөр идэвх, зохион байгуулалтайгаар оролцож байна. Тэд эсэргүүцлээ тодорхой төлөвлөгөөний дагуу илэрхийлж, нийгмийн сүлжээнд олон мянган дэмжигчдийг өөртөө татжээ.
2024-05-11
Говь, тал нутгаар салхи шуургатай байна
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-11
Цус ойртолтоос сэргийлэх зорилгоор хүүхдийг зөвхөн эцгийн нэрээр овоглох асуудлыг хөндлөө
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
2024-05-10