Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

100 хүний аминд хүрсэн түлшээ сайжруулах шаардлагатайг ХЭҮК анхааруулж байна

Сайжруулсан гэх нэртэй түлш зөвхөн 9000 гаруй хүнийг хордуулаагүй. Нийслэлчүүд нийтээрээ түүхий нүүрснээс ч хортой түлшнээс ялгарсан утаагаар өвлийн турш амьсгалж, өвчилж байгаа гэсэн үг. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой биз. 10 000 хүн тутамд ногдох амьсгалын замын халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 2.7 дахин ихэссэн юм билээ. 
2024-04-16

Тэргэнцэртэй иргэд хэн нэгний тусламжгүйгээр нийтийн тээврээр зорчих боломжгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг асуудал бол хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ юм. Тэргэнцэртэй иргэн автобусаар зорчихын тулд заавал бусдын тусламжийг авч, хэд хэдэн хүнээр өргүүлэх шаардлагатай болдог. Уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээд буй атал яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрх зөрчигдсөөр байгааг холбогдох албаныхнаас тодруулахад “Үйлчилгээнд явдаг бүх автобус тэргэнцэртэй, хүүхдийн тэрэг түрсэн иргэдэд зориулсан налуу тавцантай” гэв. Гэхдээ налуу тавцан хүрэлцээтэй хэдий ч тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж нь хомс, хязгаарлагдмал хэвээр л байна.
2024-04-16

Хэрэглэхээ больсон зүйлсээ хандивлаарай

Өөрт хэрэггүй болсон зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хандивлахыг “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрийнхэн уриаллаа. Тус дэлгүүр нь хэрэглэхээ больсон хувцас, тоглоом, ном зэргийг иргэдээс цуглуулан, түүнийгээ угааж, индүүдэн, засаж сайжруулаад хямд үнээр худалддаг юм байна. Тэд аливаа эд зүйлийг дахин ашиглахын ач холбогдол, байгальд ээлтэй амьдрах хэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орлогоороо өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бэлтгэж, дэмжлэг үзүүлдэг аж
2024-04-16

 Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриаллаа

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Манай улс өнгөрсөн онд уг индексээр 180 орноос 88 дугаар байрт жагсаж, хэвлэлийн эрх чөлөө “мэдэгдэхүйц асуудалтай” гэсэн ангилалд багтсан. Ардчилсан улс атлаа хэвлэлийн эрх чөлөө тодорхой хүрээнд хязгаарлагдсанд салбарын хууль, эрх зүйн орчин нөлөөлж буй билээ. 
2024-04-16

Багш болон суралцагчийн чадварыг сорих үнэлгээний систем нээлээ

Багш болон суралцагчийн чадварыг сорих chadla. mn системийгБоловсролынүнэлгээнийтөвийнхөннээжээ. Энэ системийн тусламжтайгаар багш нар заах арга зүйн болон технологийн мэдлэг, ур чадвараа цогцоор нь үнэлнэ. Үр дүнд нь үндэслэн багшийн тасралтгүй хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, ахиц, амжилтаа тооцох боломж бүрдүүлэх аж. Сурагчдын үнэлгээний шалгалт нь хөнгөн, дунд, хүнд гэсэн төрөлтэй. Ерөнхий боловсролын сургуулийн бүхий л хичээл багтсан. Шалгалтад зарцуулах хугацаа нь 20 минут байна
2024-04-15

“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдаан зарлав

“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдааныг “Нүүдэлчин соёл” клубээс зарлалаа. Энэхүү уралдаанаар дамжуулан Монголын өв соёлыг сонирхолтой, бүтээлч байдлаар сурталчлах, уран зургаар дамжуулан түүхээ судлах сэдлийг нэмэгдүүлэхээр зорьсон гэнэ. Оролцогчид уран бүтээлдээ монгол ёс заншил, урлаг соёл, зан үйлийг тусгах хэрэгтэй юм байна.
2024-04-15

Ноолуурын үнэ 150-185 мянган төгрөг байна

Зүүн болон төвийн аймгийн малчид ямаагаа самнах ажил ид өрнөж байна. Харин баруун бүсийнхэн энэ ажлаа эхлэхээр зэхэж байгаа гэнэ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр нэг кг ноолуурын үнэ хамгийн багадаа 150, ихдээ185 мянга гаруй төгрөгийн үнэтэй буй аж. Ноолуур авч байгаа иргэдтэй холбогдон үнийн мэдээллийг лавлахад Хэнтийд 170, Дорнодод 185, Дундговьд 155, Хөвсгөл аймагт 160 мянган төгрөгийн үнэтэй байгааг хэлсэн юм
2024-04-15

Хуучин хувцас, эд зүйлээ дахин загварчлаарай

Хуучин хувцас задалж, дахин загварчлах уралдааныг “Тоirog” дэлгүүрийнхэн болон “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийнхөн хамтран зохион байгуулж байна. Оролцогчдыг бүртгэх хугацаа нь энэ сарын 12-нд дуусжээ. Харин одоо бүтээлүүдээс нь дараагийн шатанд өрсөлдөх загварыг шалгаруулж байгаа аж. Тухайн бүтээлийн багадаа 80 хувийг нь хуучин эд зүйлээр хийх, гүйцэтгэл чанартай, хэрэглэх боломжтой байх, өнгө, материалуудыг хоршуулан, бүтээлчээр хандах зэрэг шаардлагыг оролцогчдод тавьжээ
2024-04-15

Турк улсад дүүжин тээвэр осолдсоны улмаас нэг хүн амиа алджээ

Турк улсын Анталья хотын ойролцоо өнгөрөгч баасан гарагт агаарын дүүжин тээврийн систем доголдож, нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртжээ. Тодруулбал, тэнгисийн эрэг дээрх “Конялти” наран шарлагын газрын ойролцоо уг осол гарсан юм байна. Дотоодын болон гадаадын жуулчдыг тээвэрлэдэг байсан дүүжин тээврийн систем доголдсоны улмаас нэг бүхээг задарч, зорчигчид нь хадархаг хэсэгт унажээ
2024-04-15

Морин хуурт дурлагсад гурав дахь жилдээ цугларлаа

“Хөг-Жим”сургалтын төв болон “Хөг тэгширлээ” төслийн багийнхан хамтран морин хуурын гайхамшгийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой морин хуурт дурлагсдын “Хөг тэгширлээ” цугларалтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг морин хуур сонирхогчид, анхлан суралцагчдад зориулснаараа онцлогтой. Үүний хүрээнд мэргэжлийн уран бүтээлчид хамтран морин хуур сонирхогчдод заавар, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав. “Хөг тэгширлээ” төслийн хүрээнд морин хуурт дурлагсдын цугларалтыг гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ. Эл арга хэмжээг зорин ирэх залуус жилээс жилд нэмэгдэж, энэ удаад 250 орчим хүн цугларсныг “Хөг-Жим” сургалтын төвийн багш Х.Өлзийсайхан онцоллоо. 
2024-04-15

Ерөнхий сайдтайгаа гар нийлж ажиллана

Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм
2024-04-15

Б.ЭНХНАРАН: Дуулна гэдэг амьсгааны урлаг

Энэ цаг үеийн шилдэг дуурийн гоцлооч, ДБЭТ-ын дуучин Б.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас хос цом хүртээд буй анхны эмэгтэй уран бүтээлч юм.
2024-04-15

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин зонхилов

Улсын хэмжээнд хийсэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь шүд цоорох өвчтэй байна. Ялангуяа цэцэрлэгийн насныхны дунд сүүн шүд цоорох тохиолдол их байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хожуу угааж өгөх, дутуу цэвэрлэх, чихэрлэг зүйлсийг зохисгүй хэрэглүүлснээс шалтгаалдаг байна. 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 194 483 нь цоорох өвчтэй байжээ. Тэдний 76.9 хувь нь 0-5 насных гэнэ
2024-04-15

Зарим сумын нутагт мал бэлчээх боломжгүй гэжээ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж
2024-04-15

“Зөвлөн туслах менторшип” хөтөлбөр хэрэгжүүллээ

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс УИХ-д суудалтай намуудтай хамтран бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой “Зөвлөн туслан менторшип” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэд өмнө нь АН, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн  байгууллагатай хамтран уулзалт зохион байгуулж, бүсгүйчүүдэд мэдлэг, мэдээлэл олгосон юм байна. 
2024-04-15

“Нарны зургаа, салхины гурван станц ажиллаж байна”

Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болжээ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 8.34 сая тонноор бууруулах амлалт өгсөн. Одоогоор улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан
2024-04-15

Сураггүй болсон есөн иргэнийг олжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас Увс аймгийн Сагил, Өмнөговийн Даланзадгад, Өвөрхангайн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумд есөн иргэн төөрч, сураггүй болсон дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн ажилтнууд хамтран есөн иргэнийг олсон байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангайн Хужирт, Өмнөговийн Ханбогд сумд шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
2024-04-15

Мэдээллийн урсгалд хөл алдан живж буй монголчууд

“Өнөөдөр шөнө 12.30-03.30 хүртэл гар утас, таблет, компьютер гэх мэт зүйлээ унтрааж, биеэсээ хол тавихаа бүү мартаарай. Энэ хугацаанд манай гараг буюу дэлхий маш өндөр цацраг идэвхжилтэй байх болно. Сансрын туяа дэлхийтэй маш ойр өнгөрөх юм. Тиймээс гар утсаа унтрааж, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалаарай. Гар утсаа унтраахгүй, биеэсээ холдуулахгүй бол маш аймшигтай аюул учруулж болзошгүй юм. Сингапурын телевиз энэ тухай мэдээлсэн. Итгэхгүй байгаа бол NASA, BBC-гээс шалгаж болно шүү. Өөртөө болон бусдадаа хайртай л бол үүнийг яг одоо шэйрлэж түгээ”.
2024-04-15

13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хууль хяналтын байгууллага дураараа хязгаарлаж, халдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Тэгвэл 20-иод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд чухам ямар үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ. 
2024-04-15

Шилэн дэлгүүр дурсамжид л үлдлээ

Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Бага насны дурсамж хадгалсан дэлгүүр. Босгыг нь мөн ч их элээсэндээ. Нэг төгрөгөөр хатсан алим, үзэм, ундаа зэргийг авдаг байлаа. Нураахыг нь мэдсэн бол ганц зураг ч болтугай даруулах байж” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байв.  Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэнджав “Нэгдсэн үндэстний гудамжны түүх ерөнхийдөө төгсөж байна. Куба элчингийн гэгдэх хоёр давхар барилгыг нураагаад, буурин дээр нь “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын захиалгаар 13 давхар орон сууц бариулахаар нийслэлээс зөвшөөрөл авчээ. Ингээд дахин төлөвлөлтөд орох нь аль эрт тодорхой болсон хоёр, гурван орон сууцыг эс тооцвол зөвхөн Германы Элчин сайдын яамны барилга л Нэгдсэн үндэстний гудамж, цаашлаад Монгол Улсын нийслэлийн ХХ зууны түүхэн дүр төрхийг хадгалан үлдэх нь” гэж цахим хуудсандаа бичсэн байв.
2024-04-12