Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Номин

“Хүйсийн квотыг 40 хувиар тогтоовол УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 25 хувьд хүргэх боломжтой” 

Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангахыг шаардсан эмэгтэйчүүд өчигдөр Төрийн ордны гадаа цугларч, хууль тогтоогчдын заримд нь захидал атгуулав. Мөн оролцоо, төлөөллөө өсгөхийг хүсэж байгаа тэдэнтэй зорилго нэгтэй зарим нь Төрийн ордонд жендерийн эрх тэгш байдлыг хангасан улс орон тогтвортой хөгжиж чадна хэмээн шийдвэр гаргагчдыг “ухуулж” суулаа. Тэд эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл болон боловсролын салбар дахь жендерийн эрх тэгш байдал, жендерт суурилсан хүчирхийлэл, хүний эрхийн талаар Монголд төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар ярилцсан юм. 
2023-06-14

АН: Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нийтийн сонсголоор ил болгохыг шаардав

Бидний хувьд Л.Гантөмөр даргын хүүхэд зохих шаардлагыг хангасан учраас тус сангаас зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Сөрөг хүчнээ энэ мэтээр намнаж, харлуулдаг болчихож” хэмээлээ. Мөн Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоохоор байгуулсан хянан шалгах түр хороо сонсгол зохион байгуулалгүй, үр дүнд хүрэлгүй ажиллах хугацаагаа дуусгасныг шүүмжилсэн юм. 
2023-06-13

МАН: Хүйсийн квот 30 хувь байх нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар төсвийн тодотгол болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв. Тэд тодотголын төслийг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
2023-06-13

П.БАЯР: Хүчингийн хэргийг инээдэм болгоод ярьж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь эмгэнэлтэй 

-Газар дээр нь юу болсон талаар хууль, хяналтын байгууллага дүгнэлт, шийдвэрээ гаргасны дараа эл хэргийн тухай ярих нь зөв болов уу. Гэхдээ үүнтэй төстэй үйлдлийг манай төрийн албаныхан гаргаж байсныг бид мэднэ. Бэлгийн дарамт, хүчирхийлэл нь өнөөдөр яриад байгаа нүүрс, төрийн сангуудын хулгайнаас илүү хүний эрхэм чанар, үнэт зүйл, халдашгүй эрх, эрх чөлөөг нь хулгайлж буй гэмт үйлдэл юм. 
2023-06-12

Г.ЭРДЭНЭБАТ: Эрх баригчдын өргөн барьсан төсөлд сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх заалт байхгүй 

Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг АН-аас боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж буй аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа. 
2023-06-07

Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 

Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх гүйцэтгэлийн аудитыг Үндэсний аудитын газраас өчигдөр эхлүүллээ. Үүний хүрээнд дээрх салбарыг хөгжүүлэх төрийн бодлого тогтвортой, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, оролцогч талуудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай, үр нөлөөтэй байгаа, эсэхийг үнэлж, дүгнэх юм.
2023-06-07

Ардын намынхныг анхааралтай ажиглая

...Ирэх жилийн сонгуулиар нийт гишүүний 61.9 хувийг мажоритар, 38 хувийг пропорциоаналь аргаар сонгоно. Эндээс харвал, пропорциональ хувилбарын эзлэх хувийг өмнөхөөс бага зэрэг өсгөсөн бөгөөд энэ нь реформ мөн үү... 
2023-06-05

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар батлав 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найрууллаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дэх “мажоритар” гэдгийг “олныг төлөөлөх”, “пропорциональ” гэдгийг “хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нэг мөр ойлгож, хэрэглэхээр тусгасан нь энэ. ТүүнчлэнҮндсэнхуулийнөөрчлөлттэйхамт Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм. 
2023-06-02

Өнгөрсөн мэдээллийг өнөөдөр ил болгож, улстөржмөөргүй байна

...“Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал“өмчлөөд” авчихлаа. Засгийн газраас явуулж буй эл үйл ажиллагааны “автор” болохыг зорьж байгаа нь даваа гараг бүрт хийдэг ээлжит мэдээллээс нь илт анзаарагдаж буй....
2023-05-29

Суудал хуваарилах сонгуулийн босгыг намууд давах уу 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхээс үл хамааран сонгуулийн тогтолцоонд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбар оруулж, холимог хэлбэрээр явуулахаар ярилцаж буй.
2023-05-24

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр уулзаж, ярилцан, улмаар парламентын гишүүдийг 126 болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тэднээс 76-г нь мажоритар, 50-ийг нь пропорциональ хувилбараар сонгох тухайд ч талууд зөвшилцөлд хүрсэн байна. 
2023-05-18

Тойрог тойлсноос том бодлого ярьсан нь дээр

Гэхдээ улстөрчид улаан нүүрээ улалзуулах нэг хэрэг. Харин төр, түүний байгууллагуудын легитим чанар алдагдаж, хүлээн зөвшөөрөгдөх, эсэхдээ тулж буй нь том аюул. Ерөнхийлөгч, УИХ, хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд, улс төрийн нам гээд бүгдэд нь итгэх итгэл эрс муудаж байна. Жишээ нь, “Сант марал”-ын судалгаанаас харахад 2010 онд оролцогчдын 22.3 хувь нь УИХ-д огт итгэдэггүй гэж хариулж байсан нь 2023 онд 42.2 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, өвс өгсөнгүй гэж загнуулан, хөөгдөж буй гишүүн Ш.Адьшаагаас илүүтэй иргэд өөрсдийнхөө сонгосон, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэхээ больж, хүлээн зөвшөөрөхгүйдээ харааж, зүхэж буй хэрэг. 
2023-05-17

Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг ил болгов 

Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга нарын гаргасан, газар олгохтой холбоотой захирамжийг ил тод болгох юм байна. Цаашлаад тухайн газарт ямар барилга, байшин байгааг ч нэгтгэн мэдээлэх гэнэ. Улмаар “Шил” ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллүүдийг задлан шинжилж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар төлөвлөжээ. 
2023-05-16

 Хуучин“зам”-аар явж буй шинэ тоо 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж байна. Ингэхдээ тэд парламентын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлж, мажоритар болон пропорциональ хувилбарыг ижил тэнцүү хэрэглэн, сонгох, эсэх талаар ярилцаж, санал солилцож буй. Иргэд, олон нийтийн зүгээс дэмжих, эс дэмжихээ илэрхийлэн, янз бүрийн байр суурь хөвөрч байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санаачилгыг хэзээнээс, хэдэн удаа, ямар хэлбэрээр гаргаж ирснийг сөхье. 
2023-05-15

Төрийн ордны арын цэцэрлэгийг ирэх сарын 1 гэхэд тохижуулж дуусгах нь

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтыг эхлүүлж, өдгөө төлөвлөсөн ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэжээ.
2023-05-12

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийж эхэлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрвдүгээр сард баталсан. Тус хуулийн хэрэгжилтэд нийслэл дэх Төрийн аудитын газар аудит хийжээ. Мөн аймаг бүрт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлан гаргах гэнэ. Эцэст нь тэдгээрийн дүнг Үндэсний аудитын газарт нэгтгэн, тайлагнах аж. 
2023-05-11

 Жагсаалт байршуулаад “шилэн” болчихдоггүй 

...Энэ жилийн хувьд нийт 375 төслөөс эхний шатанд 90-ийг нь дэмжиж, дараагийн шалгаруулалтад үлдээгээд байна. 2021 онд 39, 2022 онд 34 төсөлд санхүүжилт олгосон бөгөөд энэ жил ч үүнээс хол зөрөхгүй болов уу... 
2023-05-10

11 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Хүүхдийн төлөө сан 106.7 саяыг нь л хүүхдэд зарцуулжээ 

Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс нээлттэй мэдээллийн shilen.gov.mn цахим хуудас ажиллуулж буй. Засгийн газрын 25 тусгай сангаас Нийгмийн халамжийн, Хүүхдийн төлөө, Улсын авто замын болон Соёл урлагийг дэмжих зэрэг долоогийнх нь мэдээллийг бүрэн байршуулсныг өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэв. 
2023-05-09

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Бусад намынхан дэмжихгүй тохиолдолд төслөө хэлэлцүүлгийн аль ч шатнаас татаж авч болно

Тус хуралдаанд УИХ-ын 73 гиш үүний 57 нь оролцож, 78.1 хувийн ирцтэй эхэлсэн юм. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүн (76)-ий дөр өвний гурав (57)-аас доошгүйн ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчл өлтийг хэлэлцэхэд хүчин төг өлд өр гэж үздэг
2023-05-08

Д.ЛАМЖАВ: Цэц, Дээд шүүх хоёрын эрх мэдлийг Үндсэн хуулиар биш, хожим ордны профессорууд салгана 

Сүүлчийнхээс нь хойш би Цэцэд мэдээлэл гаргаагүй. Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны блок схемийг хийж, бас мэдээлэл буюу хүсэлт гаргасан субъектээр нь ангилан, Цэцээр шийдвэрлэсэн маргааны статистикийг тооцоолж байснаас өөрийнхийг тусгайлан тоолсонгүй. Эдгээр нь нэлээд олон жилийн өмнө хийсэн ажил. Мэдээлэл бол нэхэмжлэл, тайлбараас эхлээд олон зүйлээс бүрддэг. Нэхэмжлэл гэдгийн цаана хамгийн товчоор хэлбэл, ямар хуулийн ямар заалт Үндсэн хуулийн ь заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзэж байгааг ойлгодог. 
2023-05-05