Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр салбарын сайд Монгол Улсын газар зүй, хүн амын тархмал байршлын онцлогтой холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийг авран хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа мэдэгдсэн юм. Тиймээс яаралтай тусламжийн газрын тээврийг өргөжүүлэн, агаарын тээврийг нэвтрүүлэх шаардлагатайг онцлоод, хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийлэв. Харин Дэлхийн банкны зүгээс яаралтай тусламжийн үйлчилгээг өргөжүүлэн олон улсын жишигт нийцсэн үндэсний хөтөлбөрийг бий болгоход бүх талаар дэмжин ажиллана гэв. Мөн ирэх оны хоёрдугаар дугаар сард багтаан туулах чадвар сайтай түргэн тусламжийн 75 автомашиныг Монгол Улсад нийлүүлэхээ мэдэгдсэн юм.
Ч.БОЛОР