Ерөнхийлөгчийн зарлигаар Үндсэн хуулийн 34.1, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4.3 дахь хэсгийг үндэслэн “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ. Эл зарлигийг энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлсэн байна. Тодруулбал, дээрх журамд “Эхийн алдар” одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд дараах тохиолдлыг хамруулж болно гэжээ. Энэ нь гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан, мөн эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг хамаатуулахаар тусгасан байна. Ийм өөрчлөлт оруулснаар хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд “Эхийн алдар” одонгоор шагнуулах хүсэлтээ илэрхийлж, шаардлагатай материалыг харьяа сум, дүүрэг, хороондоо өгөх боломжтой болов.
Ч.Туяа