П.Батчулуун эмчид холбогдох хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Талийгаач А-ийн ээж Д.Алтантуяа “Охиныхоо хамаг эд эрхтнийг тонуулсан бид буруутан мэт цахим орчинд хэлэгдэж байгаад үнэхээр харамсалтай байна. Энэ нь бидэнд үнэхээр хүндээр тусаж, сэтгэл санааг зовоож, аргагүй эрхэнд хэвлэлийн хурал хийгээд сууж байгааг минь ард түмэн минь ойлгоорой.