Манай улсад өдгөө ус, цаг уурын 318 станц, харуул байгаагаас тал нь гар ажиллагаатай гэнэ. Тэгвэл энэ тоог 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2025 онд хоёр дахин нэмэгдүүлж, 2028 он гэхэд нийт өртөө, харуулын 90 хувийг автомат станцтай болгох зорилт тавьсныг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэв.
Ингэснээр цаг агаарын өдөр тутмын үзүүлэлт болон аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг илүү бодитой тооцоолох, мэдээлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх гэнэ.
Энэ өдрүүдэд цахимаар болж буй Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулганд оролцогчид урьдчилан мэдээлэх системийн хоцрогдлыг арилгах асуудлыг онцгойлон хөндөж байна. Үүнийг ший дэхийн тулд мэдээлэл солилцох, технологи нутагшуулах ажилд төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг манай улсын төлөөлөл дурдлаа.
Н.МИШЭЭЛ