Хэт хямд аяллын зард хууртахгүй байхыг анхааруулав
Зах зээлийнхээс хэт хямд үнээр аяллын үйлчилгээ санал болгож буй компани, хувь хүмүүст хууртахгүй байхыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд анхаарууллаа.
12 цаг 49 мин
Монгол, Германы хамтарсан экспедиц ховор амьтдыг судалж байна
Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.
2026-07-20
Үертэй голуудын мэдээллийг нэгтгэн хүргэж эхэлжээ
Дэлхий дахинаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орнууд мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар эрт сэрэмжлүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 117 станцын хэмжилтэд үндэслэн томоохон голуудын усны түвшний өөрчлөлтийг www.weather. gov.mn/river сайтаар олон нийтэд мэдээлж эхэлжээ.
2026-07-16
Эрдэмтэд ойн түймэртэй тэмцэх шинэлэг шийдлүүдийг санал болгов
ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод болсон Залуу эрдэмтдийн арга хэмжээнд Орос, Монгол, Хятад зэрэг улсын судлаачид оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
2026-07-13
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
2026-06-02
Бэлхээс Сэлх хүртэлх авто замыг маргаашаас хааж, шинэчлэх нь
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
2026-05-14
Хоногт дөрвөн тонн бордоо бэлтгэх үйлдвэр ашиглалтад оруулжээ
“Эл жи Cингапур органик Монголиа” компани нь Сингапурын технологиор хоногт дөрвөн тонн органик бордоо бэлтгэх хүчин чадалтай үйлдвэрийг “Эмээлт” захын ойролцоо байгуулжээ. Эл үйлдвэр нь хоолны болон мал, шувууны аж ахуйн хаягдлаар 16 цагийн дотор органик бордоо гаргах боломжтой бөгөөд өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж.
2026-04-29
Ихэнх нутагт цасан болон шороон шуурганы аюулт үзэгдэл тохиов
Цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас энэ сарын 17-19-нд ихэнх нутагт салхи хүчтэй салхилж, шороон болон цасан шуурганы аюултай, гамшигт үзэгдэл болж, агаарын температур 10-20 хэмээр эрс хүйтрэхийг өнгөрсөн баасан гарагт анхааруулсан билээ. Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн “Ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх гээд малчдын ид ажил өрнөж байна.
2026-04-20
Ойн менежментийн олон зорилтот төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс, ХБНГУ-ынЗасгийнгазархооронд хамтран хэрэгжүүлж буй тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, хариуцлагатай уул уурхай, тогтвортой ойн менежмент, байгаль хамгаалал, бэлчээр, агаарын чанар, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийн үр дүн, хэрэгжилтийн явцыг хэлэлцжээ.
2026-04-17
Туул голын Сонсголон, Биокомбинат орчмын уснаас эмгэг төрөгч нян илэрчээ
Усны газраас Туул голын өнөөгийн нөхцөл байдал болон бохирдлын түвшний талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тус байгууллагаас голын усны чанарыг тодорхойлох хяналт, шинжилгээг улирал тутамд хийдэг аж. Энэ удаагийн шинжилгээний үр дүнг “Усны чанар, ерөнхий шаардлага” MNS 4586:2024 стандарттай харьцуулахад зарим үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна.
2026-04-16
Түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлож байсныг таслан зогсоов
Өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу түр карьер эрхэлж байсан нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн байгаль орчинд учруулсан хохиролд нь 168.8 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлсэн байна.
2026-04-08
Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
2026-04-08
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12,298 иргэнд визийн зөвшөөрөл, 23,413 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3,508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 9,945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 5,153 иргэний оршин суух зөвшөөрөлд хасалт хийв.
2026-04-07