Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр олны анхаарал татсан нэг бус хэргийн оролцогч¬ дыг гаргасан гомдлыг хянан хурлаараа хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Тухайлбал, Д.Бауыржан, А.Гылымхан тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч¬ дийн гаргасан гомдлыг үндэслэн хянасан юм. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүү¬ гийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны есдүгээр сард хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэрэгт 2016 оноос хойш Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаныш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, БаянӨлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч Д.Есболат гэсэн 14 хүнийг яллагдагчаар татсан. Тэднээс 10 хүнийг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэм буруутайд тооцсон юм. Уг 10 хүн Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан хэмээн буруутгасан. Улмаар, Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарыг 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хассан юм. Шүүгдэгч А.Серикболат, С.Арман, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан нарыг 10 сая, Д.Болатыг таван сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин Т.Аршагүль, Д.Ербол, Д.Есболат, Ө.Хуралай нарыг цагаатгасан билээ.
Давж заалдах шатны шүүх уг ял шийтгэлийг хэвээр нь үлдээсэн бол Улсын дээд шүүхийн шүүгч нар ял шийтгүүлсэн хү¬ мүүсийн өмгөөлөгчдийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хэлэлцэхээс татгалдсан байна.
Мөн энэ өдөр ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасныг үндэслэлгүй гэж үзсэн прокурорын эсэргүүцлийн Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хянаад хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутган шалгасан билээ.