Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын Буянт багийн нутаг дахь гэрээсээ энэ сарын сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гараад сураггүй болсон 17 настай хүүгийн цогцсыг уржигдар оллоо. Түүнийг сураггүй болсноос хойш Ховд цагдаа, захиргаа, хүүхдийн байгууллагын 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг нутаг дэвсгэрийн хэмжээнд эрэн хайсны эцэст энэ сарын 11нд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр дэх айлын өвөлжөөнд нас барсан байсныг олсон байна. Өдгөө тус аймгийн Цагдаагийн газрынхан, шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр амиа алдсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хүү цахим мөрийтэй тоглоомд их хэмжээний мөнгө алдсан байж болзошгүй аж. Тиймээс ийм болчимгүй алхам хийсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд ярилцаж буй гэнэ.
Г.Орчлон