УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаас нь өмнө суллажээ. Тодруулбал, " Ц.Санжаачойпэлийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хэмээн 16 хоног хоригдоод суллагдсан байна. Биед нь хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж ийнхүү суллагдсан аж. Иймд Прокурорын байгууллагаас бусдын биед гэмтэл учруулж 30 хоногийн баривчилгаа авсан ч хугацаанаасаа өмнө суллагдсан Ц.Санжаачойпэлийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн байх үедээ танхайрсан хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.