Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт зодуулж, хүнд гэмтсэн Д.С-ын аав Д.Дашзэвэг өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг өчигдөр бичсэн байна.
Тэрбээр, "Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсын. Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүүлсэн гэж яллагдагчаар татлаа за яаахуу үнэн нь олдох байх гээд бас чимээгүй л байлаа.
Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа. Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэгрүүгээ 9 сарын 15,16,17,26 нд цаг аваад эмчилгээ,хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүхрүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү!!!
Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш ! Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү? Би одоо үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдүүдийг хамгаалахын төлөө дандаа дуугарна бүр орилно!!! Та нар 9 ембүүгээ тэврээд Би юугаа үүрээд хаана уулзана ч билээ 1 үг байдаг билүү" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэгвэл бусдад зодуулж, хүнд гэмтээд БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болно. Тодруулбал, тэрбээр энэ сарын 15-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ руу явах байсан юм. Гэвч яллагдагчаар татагдаад буй залуус түүний эсрэг мэдүүлэг өгснөөр уг асуудлыг харилцан зодоон гэж үзсэн байх магадлалтай аж.