Комедиан Д.Амартүвшин тэргүүтэй хэсэг залуу хоёр жилийн өмнө Либертари намыг үүсгэн байгуулж буйгаа зарласан билээ. Гэвч тус нам одоо болтол Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлээгүй байгаа юм. Эл хугацаанд тэд бүртгүүлэх хүсэлтээ хэдэнтээ өгсөн ч тодорхой шалтгаанаар шүүх буцаасан, тиймээс ч 2024 оны УИХын сонгуульд бие даан оролцож чадаагүй. Улмаар АН-тай хамтарч сонгуульд оролцох шийдвэр гаргаж байв. Гэхдээ тус намынхан “гандан буурсангүй”. Тэд энэ сарын 14-нд нам байгуулах их хурлаа хий¬жээ. Улмаар дахин Дээд шүүхэд хандсан аж.
Тэд чөлөөт эдийн засгийг дэмжиж, төрийн оролцоог аль болох бага байлгах баруун төвийн үзэл баримтлалтай юм билээ. Либертари намыг үүсгэн байгуулж буй залуус үзэл санаагаа үнэт зүйл болгохоо тунхагладаг. Их хурлынхаа талаар тэд “Монголын түүхэнд шинэ хувьсгалын гал бадарч байна. Энэ бол зүгээр нэг намын хурал биш, эрх чөлөөний шинэ хөдөлгөөний эхлэл, төрийн дарангуйлалд цэг тавих алхам” хэмээн тодорхойлжээ.