Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Э-д холбогдох шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.