Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт ирснээс хойш тав хоног өнгөрлөө. Монголчууд эдгээр өдөр алга болсон хүүг хурдан олдоосой хэмээн залбирч, сэтгэлээ чилээж сууна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т эцэг, эх нь ойд мод бэлтгэж байхдаа хоёр хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, буцаад ирэхэд хоёр настай хүү нь байгаагүй, алга болсон гэх мэдээлэл анх цацагдсан. Түүнээс хойш хүүгийн талаар ямар нэгэн сураг гаралгүй өдий хүрэв.
Хүүхдийг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл төдийгүй бусад аймаг, сумын иргэд, төрийн албан хаагчид, сурагчид, малчид гар бие оролцож, онцгой байдлын газар, цагдаа, ШШГГ, хүүхдийн байгууллагынхан зэрэг 600 гаруй хүн оролцож буй ч ямар нэгэн сэжүүр олж чадаагүй юм. Хүүхэд алга болсны маргааш нь нисдэг тэргээр, бямба гаргийн 07.00 цагт эрэлч 10 нохойгоор хайлгуулж, эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Л.НЯМ “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн нүүрсний шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, БНХАУ-ын зах зээлд албан ёсоор нийлүүлэхэд бэлэн болжээ. Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн гурав дахь уурхайг энэ оны нэгдүгээр сарын 13-нд нээсэн бөгөөд шинэ, сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн нь энэ. Уг бүтээгдэхүүний үнслэг байдлын үзүүлэлт 10-аас бага, хүхэр 0.6-аас, дэгдэмхий бодисын хэмжээ 37-гоос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш буюу сайн чанарынх гэдгээрээ онцлогтой аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК ийнхүү шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг өмнөд хөршийн зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж буй гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортын зах зээлд шинэ бүтээгдэхүүн танилцуулна УУЛ УУРХАЙ Хоёр настай хүүг тав дахь өдрөө эрэн хайж буй ч ямар нэг сэжүүр олсонгүй НИЙГЭМ Түүнчлэн өнгөрсөн бямба гаргийн 22.00 цагаас шөнийн, дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас дөрвөн км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч нэмэр болоогүй.

Эрлийг үргэлжлүүлсэн хэвээр байгаа бөгөөд өчигдөр 11.30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан ажиллаж буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн юм. Эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн Хувь гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан нутаг болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс сураггүй болсон гэх Сайхан мод хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй гэнэ.
Хоёр настай хүүг таван сартай дүүгийнх нь хамт автомашинд эзгүй хээр газар үлдээж явсан хэмээн эцэг, эхийг нь буруутгах хүн цөөнгүй байгаа юм. Энэ хугацаанд ар гэрийнхнээс нь ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд харин өчигдөр хүүгийн ээж С.Мягмарсүрэн ам нээв. Тэрбээр “Би машиныхаа ойрхон үйс бөөгнүүлж байгаад шуудай олж авахаар түлээ ачсан машин руу гүйж очсон. 200 орчим метр газар. Тэндээс ажиллахгүй байгаа хөрөө бариад машиндаа ирэхэд хүү минь байгаагүй. Энэ хооронд 20 орчим л минут болсон. Тэгээд хүүгээ алга байна гэж орилоод аав нь гүйж ирж, хамтдаа хайн, хүмүүст хэл дуулгасан. Гэгээ тасраагүй байхад хүмүүс ирж хайсан боловч ямар ч ул мөр, хувцас хунар нь хүртэл олдоогүй. Хүүгээ амьд гэж мэдэрч байна. Хүү минь арын суудалд доошоо хараад унтаж байсан юм. Дүүгээ тэгж орхиж явдаггүй, машинаасаа холдож, ер гүйдэггүй. Хүүгээ олчих юм шиг санаж байсан” гэж ярив.
Харин Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авна, нууцыг чандлан хадгална хэмээн мэдэгдээд буй.
Ч.Болор