МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
Тусгаар тогтнолын ордонд болсон Удирдах зөвлөлийн хурал МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдгүйгээр 11.00 цагт эхэлсэн. Удирдах зөвлөл нь 36 гишүүнтэй аж.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Намын даргад Бага хурлын гишүүн бүр нэр дэвших эрхтэй. Ил тод, хүний эрхийг дээдэлсэн, эв нэгдийг бэхжүүлэгч хүн даргад сонгогдоосой гэж хүсэж байна” гэсэн юм. Ташрамд дурдахад, Бага хурлын гишүүдийн гуравны хоёр хувийн санал авсан нь МАН-ын дарга болох дүрэмтэй. Хэрэв дээрх нэр дэвшигчдийн хэн хэн нь ийм тооны санал авч чадахгүй бол асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх гэнэ.
М.Гэгээ