МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжжээ. Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гарсан гэдгийг хэвлэлээс мэдээлэл авлаа. Бидний зүгээс намаас дэвшүүлсэн таван иш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, авилгаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэнэ гэж энэ сонгуулиар амлаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барьж байгаа нам дотроо хагарч, албан тушаалын төлөө дүрэмгүй тоглолт хийж болохгүй. Иймд улс төрийн ууган намын зүгээс ухамсартай хариуцлагатай хандах ёстой гэдгийг МАН-ын гишүүнийнхээ хувьд шаардаж байна. МАН-ын хяналтын ерөнхий хороо өчигдөр гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бид нар УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзана.
УИХ-ын Д.Энхтүвшин "МАН-ын зүгээс 2024 оны УИХ-ын сонгуулиар авлигатай тэмцэх тодорхой заалтуудыг тусгасан. Гэтэл өчигдөр авлигатай холбоотой асуудал ярьсан хүнийг МАН-аасаа хөөсөн.
Хоёр асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, Б.Энхбаяр гишүүнийг худал мэдээлэл өгсөн гэх асуудал байна. Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал байна. Өөрөөр хэлбэл, Хоёр асуудал үүссэн байхад гэм буруутайн зарчим нэг хүнд үйлчилж байгааг МАН-ын хяналтын хороог эргэж хараасай гэдэг саналтай байна.
Зарчим, улс нийтийн эрх ашгийг ярьсан хүмүүсээ намаас хөөнө гэдэг байдлаар хандаж болохгүй. Өнгөрсөн жил намайг төсөв шүүмжлэхэд хөөх тухай яригдаж байсан" гэлээ.