УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийг нь МАН-аас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар намайг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Улмаар уг шийдвэрээ Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д хүргүүлсэн. УИХ-д танилцуулснаа дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ.
Өчигдөр манай намын хяналтын хороо хуралдаж, намайг намаасаа хөөх шийдвэр гаргасан гэдгийг хэвлэл мэдээллээс олж мэдсэн. Энэ өдрүүдэд олон юм тодорхой болж байна. Тодорхой хэлбэл, хэн нь нүүрсний хулгайч вэ гэдэг асуудал тодорхой болж байх шиг. Өөрсдөө гарч ирж илчлэгдэж байна. Монголын боломжийг хулгайлж байгаа нүүрсний хулгайч нартаа тэмцэнэ. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө" гэв.