Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд засгийн газрын гишүүний хувьд болон хангай бүсээс сонгогдсон гишүүний хувьд их харамсаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан маш хариуцлагатай албан тушаал хашдаг. Үг үйлдэл, үйл ажиллагаараа үлгэрлэх ёстой албан тушаалд МАН-ын олон гишүүдийн итгэлийг өвөрлөж, найдварыг тээж сонгогдсон. Өөрийнхөө үг, үйлдэл, үйл ажиллагаагаараа үлгэрлэж байх ёстой. Өнөөдөр нэгэнт нүүрсний хулгайд хардагдаж, авлига албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байгаагийнх нь хувьд ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьерыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийн улс төрчдөд манлайлал үзүүлээд ажлаа өгөөд шалгуулаачээ гэдгийг хүсэж байна.
Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, гадаад бодлогот харш зүйлд маш хянамгай ханддаг. Олон талд харилцаанд зарчимтай байхыг хичээдэг. Төрийн тэргүүнтэй миний ажлын 50 хувь нь холбогддог. Учир нь улсаа төлөөлж төрийн тэргүүн олон арга хэмжээнд оролцдог. Иймд ажил үүргийнхээ хувьд хамтран ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй" гэв.