НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 20 гаруй жилийн турш хүчирхийлүүлж, зодуулсан эмэгтэй шүгэл үлээж, хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр хамраа хугалуулж, нүдээ хөх няц болтол зодуулчихаад цагдаагийн байгууллагад хандахаар хэргийг нь шийдвэрлэхгүйгээр хаачихдаг аж. Учир нь Б.Эрдэнэсүх нь цагдаа найз олонтой болон танилын хүрээгээрэй уг асуудлыг нам дардаг тухай хохирогч болох О.Нарангарав эмэгтэй ярилаа. Тэгвэл түүнийг цагдаагийн хамгаалалтад шуурхай авсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн ХЭҮК гомдлыг шалгаж байгаа бол Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах хүсэлтийг цагдаагийн байгууллага прокурорт хүргүүлсэн байна.