УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд танилцуулсан зарим мэдээллийг талаар гишүүд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн бүлгийн хуралд 37 гишүүн ирсэн. Бүртгэл нь байна ил тод байна. Намын бүлгүүд УИХ-ын Үндсэн бүтэц. УИХ-ын Дэгийн тухай хуулинд "Долоо хоног бүрийн даваа гарагт бүлгийн хуралтай байна" гээд заагаад өгчихсөн. Даргын дэргэдэх хурал дээр бүлгийн хурал товлогдсон. Энэ дагуу өнөөдөр бүлгүүд хуралдах ёстой. Бүлгүүдийн үйл ажиллагааны зарчим, зохицуулалтыг УИХ-ын тухай хуулиар, ажиллах зарчим, дүрмийг Дэгийн хуулиар зохицуулсан. Энэ дагуу олонх нь санал нэгдсэн тохиолдолд хуралдаад явах ёстой. Бид 68 гишүүнтэй. Үүний 37 нь хуралд оролцсон учир хүчинтэй. Мөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-д өргөн бариагүй учир өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцээгүй. Ерөнхийлөгчийн хориг хуультай учир дэмжинэ" гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Төсвийг судлах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Төсвийг цааш нь хэлэлцэх эсэх дээр санал хураагаад хэлэлцэхээр болсон. Тусгай шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа. Багш, эмч нарын цалинг 10-20 мөн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 814 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтаас хасах боломжгүй. Тиймээс урсгал зардлаас хасахаар болсон. Ингэхдээ зарим зардлыг шилжүүлнэ. Ерөнхийлөгчөөс эхлээд бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас хасна. Бид багш, эмч нартай уулзаад явж байна. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хороог хуралдуулна. Тэр хурлаас албан ёсоор ажлын хэсгийг гаргаад ажиллана. Мөн тэтгэвэрийн нэмэх асуудал дээр бид ярилцаж байна" гэж хэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан "2025 оны есдүгээр сарын -1нд 2026 оны төсвийг өргөн барьсан. Төсвийг өргөн барьсан учир ирэх оны төсөвтэй холбоотой ямар нэгэн шийдвэрийг засгийн газраас гаргахгүй. Харин төсвийн 2 дахь хэлэлцүүлэгээс ажлын хэсэг байгуулж, тооцооллыг хийж явна.
Суурь тооцооллоор 820 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 32 их наядын төсвөөс 8 тэрбум нь хөрөнгө оруулалт, дахиад 8 тэрбум нь эрүүл мэднийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн зардал, цаана нь 17 тэрбум үлдэж байгаа. Хүрч болохгүй мөнгөнүүд бий. Хүүхдийн мөнгө, маш олон хуулийн заалттай. Цаана нь 10 их наяд бий, үүн дотор бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас буруу харж 10 хувь танахаар 810 тэрбум гарах болов уу гэдэг тооцоолол байна.
Moodys агентлагаас манай зээлжих зэрэглэлийг В2+ тогтвортой болгосон. Энэ бол маш сайн үзүүлэлт. 11 жилийн дараа ийм үзүүлэлтийг олж авсан. Оюутолгой гэрээ хэлэлцээр хийх үед зээлжих зэрэглэл тогтвортой болсныг зарласан нь их сайн. Өчигдрийн байдлаар 66.3 сая тонн нүүрсийг хилээр гаргасан" гэх мэдээллийг өглөө.