Гар утсаа уртасгагч залгуурт залган цэнэглэж, усанд орсноос болж цахилгаанд цохиулан нас барсан харамсалтай явдал өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын ойролцоох нэгэн орон сууцад амьдардаг Д гэх 19 настай эмэгтэй ийм болчимгүй үйлдэл гаргаснаас цаг бусаар амиа алдсан гэнэ.
Мөн энэ өдөр дөрвөн настай хүүхэд хураалттай түлээний модонд дарагдаж нас барсан байна. Хүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумд гэрийнхээ гаднах хураалттай модон дээр ганцаараа тоглож байхад нь нурснаас эл золгүй явдал болсон аж.