Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ. Мөн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын 3000, химийн хортой бодис, бүтээгдэхүүний 9000 гаруй нэр, төрлийн сан бүхий тандагч багажийг нэвтрүүлж, хүн, ачаа бараанаас дээж, арчдас авч, тэр даруй үр дүнг нь илрүүлэх боломж бүрдүүлэв. Эдгээрийг эрсдэл өндөртэй болон алслагдсан бүс нутгийн хилийн боомт, гаалийн хяналтын бүсэд байршуулсан гэнэ.
С.Дулам