Б.Эрдэнэсүхэд 22 жилийн турш хүчирхийлүүлсэн гэх эхнэр О.Нарангарав нь цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Бид 17 настайгаасаа эхэлж, гэр бүл болсон. Гэтэл олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь өмнө олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ мэдээлэл цацагдсан цагаас эхлэн намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан.
Тэрбээр, "Бид 17 настайгаасаа эхэлж, гэр бүл болсон. Гэтэл олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь өмнө олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ мэдээлэл цацагдсан цагаас эхэлэн намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан. Мөн хэлэхээс өөр аргагүй нэг зүйл байна. Хүмүүс намайг яагаад өмнө нь цагдаад хандаггүй байсан бэ гэж их асуусан. Тэгвэл өнөөдөр хэлэхээс өөр арга алга. Юу гэхээр намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ийм хүнд байдалд байсан учраас цагдаад хандаж чаддаггүй байсан. Энэ мэт ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн СБД-ийн иргэдийн төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ. Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Хүүгээ хүртэл шоронд хийнэ гэж хэлж байсан. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гээ биз дээ гэх зэргээр надад хэлсэн. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна