Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450- 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хоёр өдөр дараалан хэлэлцэв.
Энэ тухай маргааныг хоёр хэсэг иргэн гаргасан юм. Тэд дээрх заалт ньҮндсэн хуулийн 1.2 дахьхэсгийн “... эрх чөлөө, ... хуульдээдлэх ньтөрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 16.16 дахьзаалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, 17.17 дахь“төр, түүний байгууллагаас хуульёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, 19.1 дэх “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, 70.1 дэх “Үндсэн хуульд хууль... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан. Тэгвэл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажилласан. Талууд тайлбараа хэлж, асууж, удаан мэтгэлцсэн учраас хуралдаан ийнхүү сунжирчээ. Улмаар Цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаснаа өчигдөр үдээс хойш танилцууллаа. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Улмаар парламент хүлээж авбал хуулийн дээрх заалт хүчингүй болно. Харин хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн дүгнэлт гаргах юм.