Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг, “Саруул” хорооллын нэгэн орон сууцад хүн буудаж шархдуулсан хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгөхдөө “Спорт барааны дэлгүүрийн хог буудаад хүний хөл гэмтээсэн, цус алдаад байна” гэжээ. Шалгалтын явцад 53 настай иргэн Ч ангийн зориулалттай буундаа дуран тааруулж, хана руу буудсан аж. Энэ үед сумны хошуу хана нэвтэлж 30 настай эмэгтэйн хөлийг онож, шархдуулсан байна. Уг хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Галт зэвсгээр хүний эрүүл мэндийг хохироосон хэрэг тухайн өдөр орон нутагт ч бас гарчээ. Тодруулбал, Дорноговь аймагт нэгэн малчин айлд согтууруулах ундаа хэрэглэсэн 27 настай залуу төрсөн ахыгаа буудаж, шархдуулсан гэнэ.