Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор ИЗНН-аас мэдээлэл хийлээ. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" тухай хуулийн төслийг бид дэмжихгүй. Учир нь гишүүдийг эргэн татсан ч дараагийн гишүүнийг хэрхэн сонгох нь тодорхойгүй хуулийг маргааш бид дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын дотоод зовлонг шийдэхийн төлөө, төрийн хуулийн зүйл заалтыг өөрчилж болохгүй. Олонх болсон нам, цөөнхөө дарангуйлдаг ийм буруу тогтолцоо руу орж болохгүй гэж үзэж байна. Намууд өөр өөрсдийн асуудлаа нам дотроо шийддэг байх ёстой. Эрх баригч нам нь бусад намынхаа дотоод асуудалд оролцохгүй байх нь чухал. Мөн хариуцлагаа мэддэг байх хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа "Манай нам ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсрэг байр суурьтай байна. Монголын ард түмэнд ганц л эрх чөлөө бий. Юу гэхээр сонгуулиар дамжуулж төр засгаа сонгох эрх байдаг. Бусад эрх нь нийгэм, эдийн засгийн болон хуулийн тэгш бус байдлын хувьд хязгаарлагдмал байдаг. Мөн уг хуулиар жагсаалтаар гарч ирсэн гишүүдийг намын шийдвэрээр эргүүлэн татах боломж олгож байгаа нь намын удирдлагаас гишүүд шууд хамааралтай болох магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг намын дарга нар улс төрийг бизнес болгон хөгжүүлэх эрдэс байгааг хэлмээр байна " гэж хэллээ.