
Британийн BBC мэдээллийн агентлаг 2000 орчим ажилтнаа цомхотгох гэж байгаа тухай Sky News мэдээлэв.
Энэ нь тус компанийн сүүлийн 15 жилийн хугацаанд хийж буй хамгийн том цомхотгол болох юм байна.
Агентлаг ажилчдаддаа цомхотголын талаар Лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд энэ нь хэн хэнийг хамаарахыг тодруулагүй байна.
Sky News-ийн мэдээлснээр, BBC-ийн удирдлага тус корпорацид тулгарч буй "санхүүгийн томоохон дарамт"-ын улмаас дараагийн гурван жилийн хугацаанд зардлаа 10 хувиар бууруулахаар төлөвлөжээ.