Дөрөвдүгээр сар дундаа ороход аваргын хувь заяа нь шийдэгдээгүй Европын хөл бөмбөгийн цорын ганц топ лиг нь Английн Премьер лиг болоод байна. Бусад элит лигийн тэргүүн баг нь араас нэхэгчдээсээ оноогоор хол тасарсан, өөрөөр хэлбэл, аваргын хувь заяа бараг тодорхой болсон. Хэдхэн тойргийн өмнө Англид ч ийм байдал үүссэн юм. Тэр бүү хэл өнгөрсөн долоо хоногт “Арсенал”- ын аваргалах боломжийг Opta агентлаг бараг 90 хувь гэж үзэж байсан билээ.
Лондон хотын баг одоо ч гол фаворит хэвээр байгаа боловч өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “Борнмут”-д 1:2-ын харьцаатай хожигдсоноор аваргалах боломжоо бууруулав. Харин “Манчестер сити” тэдний алдааг ашиглаж, “Челси”-г 3:0-ийн харьцаатай бут ниргэснээр хүснэгтийн эхний хоёр байрт бичигдэж буй багуудыг ердөө зургаан оноо зааглаж эхэллээ. Гэхдээ П.Гвардьолагийн баг нэг тоглолт дутуугаас гадна ирэх ням гарагт “Арсенал”-тай тоглоно гэдгийг санах хэрэгтэй.
Онолын хувьд аваргын оргилд гарах боломж “Манчестер Юнайтед”, “Астон Вилла”, “Ливерпуль” багт ч бий. Гэвч бодит байдал дээр “Арсенал”, “Сити” эцсийн тойрог хүртэл аваргын төлөө өрсөлдөх нь гарцаагүй. Одоогоор хэн цомыг гартаа атгах нь тодорхой биш байна. “Арсенал”-ын хувьд энэ тойрогт “Сити”-д хожигдохгүй байх, үлдсэн тойргуудад өрсөлдөгчдөдөө аль болох оноо алдахгүй байх ёстой бол “Сити” харин үлдсэн долоон тоглолтдоо бүгдэд нь ялах, мөн гоолын зөрүүгээ аль болох нэмэх шаардлагатай. Дүгнэвэл, хоёр баг хувь заяагаа өөрсдөө атгаж буй.
Энэ ням гарагт болох нэн чухал тоглолтоос гадна улирлын үлдсэн тойрогт энэ хоёр баг ямар өрсөлдөгчидтэй таарах нь ихээхэн чухал нөлөөтэй. Энэ өнцгөөс дүгнэвэл “Арсенал”-д харьцангуй давуу тал бий. Тэд энэ долоо хоногт “Сити”-тэй тоглосны дараа улирал дуустал хүснэгтийн хоёрдугаар хагаст бичигдэж буй тааруу багуудтай хүч үзнэ. Харин Манчестерийн баг хүснэгтийн эхний найман багийн гуравтай нь, тэр дундаа “Аваргуудын лиг”-т тоглох эрхийн төлөө хүчтэй өрсөлдөж буй “Астон вилла”-тай тоглох юм.
“Сити” харин үлдсэн долоон тоглолтдоо бүгдэд нь ялах, мөн гоолын зөрүүгээ аль болох нэмэх шаардлагатай. Дүгнэвэл, хоёр баг хувь заяагаа өөрсдөө атгаж буй. Энэ ням гарагт болох нэн чухал тоглолтоос гадна улирлын үлдсэн тойрогт энэ хоёр баг ямар өрсөлдөгчидтэй таарах нь ихээхэн чухал нөлөөтэй. Энэ өнцгөөс дүгнэвэл “Арсенал”-д харьцангуй давуу тал бий. Тэд энэ долоо хоногт “Сити”-тэй тоглосны дараа улирал дуустал хүснэгтийн хоёрдугаар хагаст бичигдэж буй тааруу багуудтай хүч үзнэ. Харин Манчестерийн баг хүснэгтийн эхнийУлирлын төгсгөл хэрд тамирчний тоглолтод нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол ачаалал. “Сити” одоогоор Английн цомд тоглож байгаа бөгөөд уг тэмцээн П.Гвардьолад тун чухал ач холбогдолтой гэдэг нь харагддаг. Харин “Арсенал”-ын хувьд “Аваргуудын лиг”-т тоглох амаргүй хуваариуд хүлээж буй. найман багийн гуравтай нь, тэр дундаа “Аваргуудын лиг”-т тоглох эрхийн төлөө хүчтэй өрсөлдөж буй “Астон вилла”-тай тоглох юм.
Сонирхолтой нь, “Сити” уламжлал ёсоор дөрөвдүгээр сард ид формоо олж байгааг сануулъя. Тийм ч учраас “Челси”-г хожсоны дараа П.Гвардьола “Одоо бидэнд амрах нэг долоо хоног байна. Учир нь бид “Аваргуудын лиг”-т тоглохгүй. Залуус маань ядралт багатай, бэлтгэл дээр хэн, юу хийхээ яв цав мэдэж байгаа. Бид хоёрдугаар байрт байгаа ч түрүүлэх бүрэн боломжтой” хэмээн ярьсан биз ээ. Харин “Арсенал”-ын хувьд сэтгэл зүйн дарамт мэдрэгдэж байж магадгүй. “Борнмут” багт санаандгүй хожигдол хүлээсний дараа М.Артета “Ямар үнэ цэнтэй цомын төлөө тоглож буйгаа бид мэднэ.
“Арсенал” олон жил аваргалаагүй. Ингэх нь ямар хэцүү вэ гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ бид хянаж, давамгайлж чадах зүйлдээ л анхаарах хэрэгтэй” гэж ярьсан юм. Сүүлийн тоглолтуудаас нь харахад тус багт тодорхой хэмжээний асуудал байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, бүтээлч тоглолт, довтолгоог төгсгөх болон сэтгэл зүйн асуудал тоглогчдод нь харагдаж буй. Магадгүй М.Артетагийн гайхалтай санаа ч дуусаж байж болох юм. Хэрэв энэ амралтын өдөр “Этихад” цэнгэлдэх хүрээлэнгээс тааруу үр дүнтэй буцвал тэд бүр ч асуудалд орно. Харин тэдний өрсөлдөгч “Сити” хатуу самар хэвээр гэдгээ сүүлийн тоглолтуудаараа харуулаад эхэлсэн. Юутай ч Английн Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн эцсийн тойрог хүртэл хөл бөмбөг сонирхогчдыг уйдаахгүй гэдэг нь тодорхой байна.
Э.Манлайбаатар