Одон орон судлаачид J1007+3540 галактикийн төвд орших супермассив хар нүх ойролцоогоор 100 сая жилийн дараа дахин идэвхэжсэнийг илрүүллээ. Тус хар нүх урт удаан хугацаанд идэвхгүй байсны эцэст дахин “сэрж”, өндөр энергийн бөөмсийг сансарт хүчтэй тийрэлтэт урсгалаар цацаж эхэлсэн байна. Эдгээр урсгал нь бараг нэг сая гэрлийн жилийн зайд тархсан бөгөөд эрдэмтэд уг үзэгдлийг “сансрын галт уул” мэт хэмээн тодорхойлжээ.
Ихэнх галактик хар нүхтэй ч энергийн бөөмсийг ийм хүчтэй тийрэлтэт урсгалаар гаргадаг нь нэн цөөн юм. Радио телескопын ажиглалтаар шинэ, идэвхтэй тийрэлтэт урсгалын зэрэгцээ өмнөх идэвхэжилтийн үеийн үлдэгдэл бүтэц давхар ажиглагдсан нь хар нүх ийм маягаар үе үе “сэрж”, дахин идэвхэждэг болохыг нотолсон нь шинжлэх ухаанд шинэ ололт аж. Судалгааны үр дүнг одон орон судлалын нэр хүндтэй “Monthly Notices of the Royal astronomical society” сэтгүүлд нийтэлжээ.
Г.Сансар