Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй буюу өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулахад зарим нутагт илүү оройтож байгааг мэдээлэв. Тодруулбал, Дундговийн нийт, Ховд, ГовьАлтай, Завханы зарим, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн цөөн сумын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг ургасан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1-9.6 хэм дулаан, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим байжээ. Хур тунадасны хувьд нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур секундэд 18-27 м хүрч буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн аж. Мөн Баянхонгорын Баянговьд секундэд 29, Ховдын Зэрэг, Говь-Алтайн Шарга, Баянхонгорын Богд, Баянцагаан, Өмнөговийн Цогт-Овоо, Манлайд 28 метрт хүрч буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Ч.Туяа