
Д.Номин-Эрдэнэ “Lapis lazuli guardian”
“Арту” уран зургийн сургалтын төвийн насанд хүрэгчдийн ангийн суралцагчид хамтарсан үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон дэлгэдэг билээ. Энэ жилийн үзэсгэлэнг “Өнгөт гялбаа” нэрээр өчигдөр үзэгчдийн хүртээл болголоо. Уг үзэсгэлэнг “Норпэй” арт галарейд энэ сарын 17 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах юм.
Тус үзэсгэлэнд зотон, акриликээр зурсан бүтээлүүдийг дэлгэсэн бөгөөд уран бүтээлчдийн өөрсдийн өнгө аяс, сэтгэлгээг нэг дороос сонирхох боломжтой. Бүтээлүүд нь өнгөний зохицол, дүрслэлийн өвөрмөц шийдэл, уран сэтгэмжээрээ онцлог бөгөөд үзэгчдэд урлагийн мэдрэмжийг ойроос мэдрүүлэх зорилготой гэнэ. “Өнгөт гялбаа” үзэсгэлэн уран зураг сонирхогчид төдийгүй урлагт дурлагч хэн бүхэнд нээлттэй.

Ц.Пүрэвсүрэн "Жингийн тэмээ"
П.Дайриймаа