Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байжээ.
Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газрууд болон олон нийтийн үйл ажиллагаанд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.