
АНУ, Канад улсуудын хооронд үргэлжилж байсан худалдааны хэлэлцээ бүтэлгүйтэж, хоёр улсын хооронд дох “худалдааны дайн” дахин хурцадлаа.
Вашингтон Канадын 20 орчим тэрбум ам.долларын импортын бараанд 50%-ийн тариф хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд хоккейны цохиураас авхулаад автомашин, ган, мод, дарс, сүүн бүтээгдэхүүн, тавилга, цемент, хувцас болон бусад бүтээгдэхүүн багтжээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни: "Би АНУ-тай хийх худалдааны хэлэлцээрийг түр зогсоохоор шийдэж, төлөөлөгчдөө Оттава руу буцахыг даалгасан" гэж мэдэгдэв. Канадын Мөн тэрбээр 9-р сарын 8-наас АНУ-ын бараанд ижил дүнгээр хариу тариф ногдуулахаа тэрмэдэгдэв.
Канад улс Мексикийн дараа Вашингтоны хоёр дахь том худалдааны түнш юм. Гэсэн хэдий ч санал асуулгаар Канадын иргэдийн дийлэнх нь америкчуудад эдийн засгийн ямар нэгэн буулт хийхийг эсэргүүцэж байна.