Трампын засаг захиргаа өнгөрсөн нэгдүгээр сард Бразил, Колумб, Египет, Хаити, Сомали, Орос, Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг түр зогсоосон. Хориг нь жуулчны болон оюутны визэд хамаарахгүй. Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 21-нд АНУ-ын Холбооны шүүхийн шүүгч Жанетт Варгас эл шийдвэрийг хууль бусад тооцон хүчингүй болгож, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хууль ёсны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэжээ.
АНУ-ынНью-ЙоркийнӨмнөддүүргийнхолбооныМанхэттен дахь шүүхийн шүүгч тэрбээр “Төрийн департаментын энэхүү бодлого нь виз олгохдоо гарал үүсэл, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон 1965 оны Цагаачлал, иргэншлийн тухай хуулийг зөрчсөн” гээд зарим орны иргэдэд тавьсан ерөнхий хориг нь өргөдлийг хянан үзэх хууль эрх зүйн үйл явцтай шууд зөрчилдөжбайгааг тэмдэглэжээ. Цагаачлалын эрх ашгийг хамгаалах байгууллагууд болон иргэдийн нэхэмжлэлийн дагуу шүүх ийнхүү шийдвэрлэсэн. Шүүхээс мөн уг хоригт үндэслэн татгалзсан визийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, өргөдлийг хувь хүний онцлогт тохируулан тус бүрд нь үнэлэх журмыг сэргээхийг үүрэг болгосон байна. Гэхдээ Трампын засаг захиргаа уг шийдвэрийг давж заалдах эрхтэй. Ташрамд сануулахад, визийн түр хоригт багтсан орнуудын иргэд Засгийн газарт санхүүгийн дарамт учруулж, АНУ-д нийгмийн тусламж авах магадлал өндөр гэж цагаачлалын виз олгохыг түр зогсоох шийдвэрийн тухай танилцуулахдаа эрх баригчид нь мэдэгдэж байсан юм.
Э.Хана