Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Исаак Дунаевскийн нэрэмжит XV уралдаанд П.Баярмагнай тэргүүллээ

ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XV уралдаанд Соёлын тэргүүний ажилтан П.Баярмагнай тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ.
2025-05-21

Нисэх хүчний 100 жилд зориулсан шинэ марк худалдаанд гарлаа

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан шуудангийн марк, дугтуй гарган, нээлтийг нь өчигдөр хийлээ. ЗХУ-аас манайд бэлэглэсэн ачаа тээврийн “Ю-13” онгоц Монголд газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ныг нисэх хүчин байгуулагдсан өдөр хэмээн үздэг.
2025-05-21

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа
2025-05-21

Э.Отгонбаяр Газар дундын тэнгист Монголыг “хүргэв”

“Валлеттад сонирхолтой, өнгөлөг үзэсгэлэн дэлгэлээ. Энэ нь Монголын гүн ухаан, Берлиний урлаг, уран бүтээлийн эрч хүчийг Мальтагийн өнгө аястай нийцүүлсэн нэгтгэл юм” гэж 90 жилийн түүхтэй, өдөр тутмын “Times of Malta” сонинд бичжээ. “A colourful Cabinet of Curiosities opens in Valletta” хэмээх гарчигтай тус нийтлэлд өгүүлсэн үзэсгэлэн нь монгол зураач OtGO нэрээр алдаршсан Э.Отгонбаярынх. Газар дундын тэнгисийн төв хэсэгт орших Мальта улсын нийслэл Валлетта хотод зохион байгуулж буй энэхүү соёлын арга хэмжээг онцлох олон шалтгаан бий. Юуны түрүүнд тус улсад Монголын уран бүтээлчийн, тэр дундаа монгол зургийн аргаар туурвидаг зураачийн бие даасан үзэсгэлэн анх удаа болж буй.
2025-05-21

Т.Халибөртоний сайхан сэтгэл

NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм.
2025-05-21

“Тоттенхэм”-“Манчестер юнайтед”: Нэр төрөө аврах тулааны өмнө

Европа лигийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр Испанийн Бильбао хотын “СанМамес” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ улирлыг тун тааруухан амжилттай үдэж буй Английн “Тоттенхэм”, “Манчестер юнайтед” багийн аль нэг нь цомын эзэн болж, нэр төрөө аврах юм.
2025-05-21

Ч.БАТЧУЛУУН: Уралдах хүсэл минь намайг тэмцээний талбарт гаргадаг

Авто машин, мотоциклын уралдаан хамгийн олон үзэгчтэй. Тэд эр зоригийн энэ спортод хэн дүүлэн цойлж, амжилт гаргахыг сэтгэл догдлон хүлээдэг. Цээжинд уралддаг таван аваргыг ардаа орхиж, түрүүлэх тамирчныг дотроо битүүхэн харна. Уралдах оролцогчид жилээс жилд нэмэгдсэнээр “Мастер кросс”, “Авто ралли”, “Баха 150”, “Баха 250”, “Чингис мастер кросс” нэг бус хоёр өдөр үргэлжилдэг болов. Залуусын өрсөлдөөн ид өрнөж, ур чадвар, техникт дэвшил гарсан үед нэгэн тамирчин хүч түрэн, цахиур хагалж орж ирсэн нь 107 дугаартай Ч.Батчулуун байв.
2025-05-21

Илон Маскийн аав охиноо хүний махаар хооллогчдоос аврахын тулд гурван хүнийг буудаж хөнөөжээ

Илон Маскийн 78 настай эцэг Эррол 1998 онд Өмнөд Африкт гурван дээрэмчнийг буудан хөнөөж, зургаан настай охин Алигаа (Илоны эцэг нэгт дүү охин) хулгайлагдах, алүүлах, хүний махаар хооллогчдын золиос болохоос аварчээ.  Маскийн хэлснээр халдагчид охины  толгойгоор шөл хийж уухыг санаархсан нь мэдээж  гэнэ.
2025-05-21

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга асанд ял оноолоо

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга асанд ял оноолоо
2025-05-21

Т.Доржханд: МАН улс орныхоо эрх ашгийн төлөөх хамтарсан шийдвэрээсээ буцвал сөрөг хүчин гэж юу болохыг үзүүлнэ

2028-2032 оны сонгуулиар нэг намаас олон суудал авах ямар боломжгүй. Би ванга шиг хэлье. Ийм болохоор монголчууд хамтарч байж цаашид хөгжинө. Манай намаас улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байгаа. МАН, АН-ын удирдлагуудыг Монгол улсынхаа эрх ашгийн талд байгаарай гэж уриалж байна. 3,5 сая ядуу иргэдийнхээ талд байгаарай. Дэлхийн жишгийг ойлгоорой. Дэлхийгээс тусдаа хөгжих Монгол улс гэж байхгүй шүү. Өнөөдөр олон улсын маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Хөрөнгө оруулалт орж ирэх ганцхан суурь ойлголт бий. Улс төрийн 5, 10 жилийн тогтвортой байдлаар хөрөнгө оруулагч нарыг татна. Өөрөөр хэлбэл, танай улсын гурван том нам нэгдсэн байна. Одоо хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлсэн. Гэтэл одоо хамтарсан засгийн газраа унгаах нь тийм зөв алхам биш" гэх мэдээллийг өглөө.
2025-05-21

46 компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээс 32 нь олгоод байна

Хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногт ногдол ашиг хуваарилах, эсэхээ хэлэлцэн шийдвэрлэж, дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж дуусган, 15 хоногт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнах журамтай.
2025-05-21

Дөрвөн лабораторийг нэгтгэж, цаг уурын байгууллагын харьяанд шилжүүлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн тушаалаар тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн лабораторийг нэгтгэхээр болжээ. Тодруулбал, салбарын яамны харьяа Байгаль орчны судалгаа шинжилгээний төв лаборатори, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын болон Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн дэргэдэх Усны лаборатори, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын Усны шинжилгээний лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нэгтгэхээр шийдвэрлэсэн байна.
2025-05-21

Байдены эхнэр нөхрийнхөө эсрэг  хүчирхийлэл үйлдсэн  хэргээр   шүүхэд дуудагдаж болзошгүй

Цагаан ордны тэргүүн асан Жо Байдены эхнэр Жилл ахмад настантай харгис  хандсан  хэргээр яллагдагчаар татагдаж магадгүй гэж АНУ-ын Хууль зүйн яамны иргэний эрхийн өмгөөлөгч Лео Террелл  X хуудастаа бичжээ.
2025-05-21

Орон нутаг руу хүүхдийн вагон аялуулахаар зэхжээ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулах зорилгоор хүүхэд багачуудад зориулсан тусгай галт тэргийг орон нутгийн зарим чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэл, судалгаа хийж байгаагаа мэдээлэв. Тус байгууллагын Зорчигчийн вагон депогийнхон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бага насны зор¬ чигчдын тав тух, аюулгүй байдал, эрэлт хэрэгцээг хангаж, ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор нэгэн галт тэргийг тоноглож, тохижуулсан юм байна.
2025-05-21

Л.Гантөмөр: Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид итгэл үнэмшлээрээ нийлж хамтарсан засгийн газар байгуулсан. Өөрөөр хэлбэл, улсынхаа эрх ашгийн төлөө нэгдсэн. Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой. Ардчилсан нам улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид бол тавьсан зорилтынхоо төлөө 2024-2028 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төлөө тууштай ажиллаж байгаа. Ардчилсан намын улс төрийн гишүүд хамтарсан засгийн газрын шийдвэрт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу зогсоно. 
2025-05-21

Нүүрсний үнийн уналт худалдан авагчдад хүндрэл учруулж байна

Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төрийн болон хувийн компанийн төлөөллүүдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.
2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025-05-21

АНУ шинэ цөмийн бөмбөг бүтээжээ

АНУ чөлөөт уналтын  шинэ B61-13 бөмбөг бүтээсэн тухай Эрчим хүчний сайд Крис Райт  мэдэгджээ. Энэ тухай Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Захиргааны (NNSA) цахим хуудсаараа мэдээлэв.
2025-05-21