АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид хүч сорилоо. Тэднээс эмэгтэйчүүдийн цэнхэр бүсний 62 кг-ын жинд “Jump Mongolia” академийн тамирчин Б.Наранхишиг медалийн салхи хагалж түрүүлэв. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анна Комоловыг хожиж, шагналын тавцанд зогссон.
Эрэгтэйчүүдээс ягаан бүсний 77 кг-д зодоглосон Б.Шинэзориг (“Баялаг дэвжээ, Jump Mongolia”) алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Рамсес Мелод ялагдаж, дэд байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдийн хар бүсний ангилалд oрсoлдсoн тамирчдаас Г.Монголжин 55 кг-д (Гаруда академи), эрэгтэйчүүдийн бор бүсний 69 кг-д Ч.Түвдэнтарваа (“Булган аймаг, Jump Mongolia”), V байрт шалгарлаа.