ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XV уралдаанд Соёлын тэргүүний ажилтан П.Баярмагнай тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ. Тус уралдаанд ОХУ, Австри, Беларусь, Испани, БНХАУ, Армени, Казахстан, Монгол Улсаас шалгарсан 302 дуу¬ чин өрсөлдсөнөөс гала тоглолтод шилдэг 25 уран бүтээлч шалгарсан байна. Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанд 2022 оноос эхлэн манай уран бүтээл¬ чид оролцохдоо хоёр жил дараалан гран при шагнал хүртсэн бөгөөд энэ жил П.Баярмагнай улсынхаа нэрийг дахин өндөрт өргөлөө. Гала тоглолтод түүний дуулсан Ж.Вердийн “Отелло” дуурийн Ягогийн ари олон улсын шүүгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж “Монголын энэ дуучин Станиславский ба Немирович-Данченко нарын театрт байвал зохилтой авьяаслаг нэгэн байна” хэмээн онцолжээ.
Л.Ням