Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

“Алтан өргөө”-гийн шилдгийн шилдгээр “Өглөө болно” киног тодрууллаа

12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмын шилдгүүдийг өнгөрсөн ням гарагт тодрууллаа. Энэ удаагийн наадамд 60 орны 400 гаруй уран бүтээлийг өрсөлдүүлснээрээ онцлогтой аж. Тус наадмын монгол киноны уралдаант хэсгийн шилдгийн шилдэг буюу “Алтан өргөө” дээд шагналыг найруулагч С.Ихбаярын “Өглөө болно” хүртжээ. Шилдэг монгол эксперименталь киногоор найруулагч Г.Ганлхагвын “Маргааш сэрэхгүй байцгаая” тодров. Хүүрнэлт киноны төрөлд найруулагч Г.Баттулгын “Хэзээ цас орох вэ” шилдгээр шалгарсан байна. 
Уржигдар 16 цаг 30 мин

Уламжлалт тоглоомын тэмцээн зохион байгуулна

“Тэвгэн наадгай” уламжлалт тоглоомын аварга шалгаруулах тэмцээний гэнэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь. Энэхүү тэмцээн нь хүүхэд, залуучуудад уламжлалт тоглоомын аргаар дамжуулан өв соёл, ёс заншлаа таниулан, сэргээн хөгжүүлэх зорилготой. Мөн олон улсад монгол ахуй, соёлыг сурталчлан таниулж, цаашлаад аялал жуулчлал хөгжихөд түлхэц болох наадам юм. “Тэвгэн наадгай” нь насны хязгааргүй учир уламжлалт тоглоом, наадгайгаар өрсөлдөх сонирхолтой бүх хүнд эл тэмцээн нээлттэй гэнэ. Тус тэмцээний шагналын сан нь 3-20 сая төгрөг бөгөөд оролцогчид мандат аван өрсөлдөх аж.
Уржигдар 15 цаг 30 мин

Модон хүүхэлдэйн түүхээр аялцгаая

“Пинокио” хүүхэлдэйн жүжгийн нээлт маргааш болох нь. Бяцхан модон хүүхэлдэй “Пиноккио”-г Италийн нэрт зохиолч К.Колоди дэлхий дахинд алдаршуулснаас хойш өдгөө хоёр зууны нүүрийг үзэх гэж буй билээ. Худал хэлэх бүрд хамар нь урт болдог, сахилгагүй модон хүүхэлдэйн түүхийг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй хослуулан, шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Хүүхэлдэйн театрт тоглох энэхүү жүжгийн тасалбар нь 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд зургаагаас дээш насныхан үзэх боломжтой юм байна.
Уржигдар 15 цаг 00 мин

Ази, Номхон далайн бүсийн орны жагсаалтад Монголын таван баримтат өв бүртгэгджээ

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны X чуулган 2024 оны тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
2024-05-12

Хэнтийн талд хадсан дуу

“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
2024-05-10

"АRT WEEK 2024"-т долоон орны уран бүтээлч оролцож байна

Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 2024 оны тавдугаар сарын 7-19-ний өдрүүдэд Монголын уран зургийн галерей болон “Улаан гэр” галерейд зохион байгуулагдаж байна.
2024-05-10

Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо

Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
2024-05-09

“Улаанбаатар” медиа урлагийн наадмыг нээлээ

Ес дэх удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадмыг өчигдөр Уран зургийн галерейд нээлээ. Уг наадмыг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор энэ сарын 19 хүртэл Уран зургийн болон “Улаан гэр” галерейд зохион байгуулна. Герман, Тайвань, Словени, Франц, Америк, Испани болон манай улсын 14 уран бүтээлч уг наадамд оролцож, дэлхий ертөнцтэй харилцахад дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулах аж. “Улаан гэр” галерейд Словени улсын уран бүтээлч Анже Секелийн урлаг, технологийн хослолыг толилуулах юм байна. Бусад бүтээлийг Уран зургийн галерейгаас сонирхох боломжтой.
2024-05-08

“Зүүд зэрэглээн дунд аялах мэт мэдрэмж төрүүлнэ”

Соёлын яам, Монголын урчуудын эвлэлийнхэн хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar” арга хэмжээ дөрөв дэх жилдээ үргэлжилж буй билээ. Үүний хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “Үзэгдэл” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнг ирэх 15 хүртэл толилуулна
2024-05-08

Туульсын сэдэвт уран сайхны киногоор дамжуулан буриад зоны ахуй соёлыг таниулна

Дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон “UBS pictures” компани буриад түмний ахуй соёл, домгийн улбаа, оюун санааг туульсын арга хэлбэрээр өгүүлэх “Хайрын домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоо тун удахгүй нээх нь. Дээрх кино нь буриад зон олны өвөрмөц хэв шинж, ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг Дангина болон Эрхээдэй нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн үзүүлнэ
2024-05-06

Гудамжны бүжгийн аваргаар “Citara” багийнхан тодорлоо

“Thanks man” ТББ-ын дэргэдэх “Thanks student” клубээс зохион байгуулсан гудамжны, хамтлаг бүжгийн аварга шалгаруулах “Hype off” тэмцээний шилдгүүдийг өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд тодрууллаа. Тусгаар тогтнолын ордны байр энэ өдөр үүднээсээ эхлээд л өнгө өнгийн, гял цал хувцсаар жигдэрсэн залуусаар дүүрсэн байв. Бүгд л 14.00 цаг болж тэмцээн эхлэхийг тэсэн ядан хүлээнэ.
2024-05-06

Хүүхэлдэйн жүжиг болон танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй “Монгол гэр” 

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн монгол гэрийг олон нийтэд таниулах зорилгоор “Монгол гэр” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 12 хүртэл толиулах юм. Уг үзэсгэлэнд аймаг бүр өөрийн гэсэн онцлогоор гэрээ тохижуулан оролцож байна. Орхон аймаг л гэхэд “Эрдэнэт хивс” компанийн бүтээгдэхүүнээр гэрээ тохижуулжээ
2024-05-06

Караважжогийн "Магдалэний наминчлал" уран зураг Монголд

Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд 2024 оны тавдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн Итали улсын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караваджжо-ийн “Магдалэний наминчлал” уран зургийг эх хувиар нь Монгол Улсад, анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж, Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулах гэж байна.
2024-05-04

Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ

БНИУ-ын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер алдарт зураач Караважжогийн “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ”
2024-05-03

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урлагаар дамжуулан боловсрол олгоно

Урлагаар дамжуулан хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл санаа, зан төлөвийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой аж. Тус төвд пүрэв, баасан гаргийн 12.30, 13.30, 14.30 цагт бүжиг, хөгжим, зургийн сургалт үнэ төлбөргүй өгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй хамтран гарын авлага боловсруулах аж. Урлагийн хичээлд хүүхдээ хамруулахыг хүссэн эцэг, эх, асран хамгаалагчид 94942293 дугаарын утсаар бүртгүүлэн, урьдчилан цаг авах юм байна.
2024-05-02

Олон улсын уралдааны шилдгүүдийг тодрууллаа

Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын бүжгийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь балетын төдийгүй бүжгийн урлагтай амьдралаа холбосон оюутан, залууст өөрсдийн чансааг тодорхойлоход тусалж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломжоор хангаснаараа онцлог байв. 
2024-05-01

Пянз сонирхогчид чуулав

Пянз цуглуулагч, сонирхогчдын хаврын цугларалт хэмээн нэрлээд буй “Vinyl & Music” өдөрлөг энэ сарын 26-28-нд боллоо. Уг өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүрүүд энэхүү өдөрлөгт зориулан хөнгөлөлт, урамшуулал зарлажээ. Олны танил уран бүтээлчид ч уг арга хэмжээг зорин очиж, сонирхон ирсэн хүмүүстэй хөгжмийн талаар яриа өрнүүлсэн гэнэ
2024-04-29

Инээдэм ба романтик догдлолын огтлолцол “Дурлалын ундаа”

Хэзээ ч бүтэшгүй мэт хайрынхаа төлөө үргэлж тэмцэх биш, заримдаа зөнд нь орхиж, үл тоомсорлох нь хамгийн зөв арга байж магадгүй юм. Гэхдээ энэ бүхний эцэст ил ч бай, далд ч хайртайгаа мэдрүүлж, түүнийгээ бодож, шаналсан үед л романс үүсдэг аж. Харин “Дурлалын ундаа” хошин дуурьд нэг ч гуниг, эмгэнэлт төгсгөлгүй үлгэрийн ч гэмээр хайрын түүхийг үзчих нь тэр.
2024-04-29