Пянз цуглуулагч, сонирхогчдын хаврын цугларалт хэмээн нэрлээд буй “Vinyl & Music” өдөрлөг энэ сарын 26-28-нд боллоо. Уг өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүрүүд энэхүү өдөрлөгт зориулан хөнгөлөлт, урамшуулал зарлажээ. Олны танил уран бүтээлчид ч уг арга хэмжээг зорин очиж, сонирхон ирсэн хүмүүстэй хөгжмийн талаар яриа өрнүүлсэн гэнэ. Урлагийн мэргэжилтнүүд уг эвентийг зорин ирсэн хүмүүст сонголтоо хийхэд нь тусалж зөвлөгөө өгсөн байна.
Ташрамд дурдахад, пянз тоглуулагчаар хөгжим сонсоход аялгууг нь “хиргүй, тунгалаг”-аар мэдэрч чаддаг болохыг мэргэжилтнүүд онцолдо гбилээ.
Бэлтгэсэн А.Үүл